ЦЕГ: Иргэн Г.Ган-Очир цагдаагийн байгууллагад ажиллаж байгаагүй

Нийгэм
Delgertsetseg
Унших: 1 мин
30
legacy:2024/10/999.jpg

Иргэн Г.Ган-Очир нь "Gan-Ochir" гэх хаягаас цагдаагийн албан хаагчийн дүрэмт хувцастай зураг ашиглаж өчигдөр мэдээлэл нийтэлжээ. Энэ талаар Цагдаагийн ерөнхий газраас мэдэгдэл гаргаж "Иргэн Г.Ган-Очир нь цагдаагийн байгууллагад ажиллаж байгаагүйг албан ёсоор мэдэгдье" гэжээ.

Г.Ган-Очир нь “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр хаалттай хорих ангийн алба хаагч болон цагдаагийн алба хаагч нарыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн, бусдын байшинг галдан шатааж хууль бусаар устгасан, Сонгуулийн ерөнхий хорооны ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан” гэх хэрэгт холбогдон шалгагдаж байсан юм.

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Nomingiin bayrsaihanii naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol

  • З
    Зочин

    Ган-Очирт итгэнэ. Харин Монголын цагдаа бол угаасаа дээд дарга нарынхаа дохио зангаагаар ажилладаг нохойн гөлөгнүүд шүү дээ. Төрд ажилладаг хулгайчидтай холбоотой асуудал гарвал яаж ийгээд хамгаалах хэрэгтэй гэсэн үүрэг хүлээдэг юм шиг байна билээ. Би гэхэд төрийн албан хаагчидтай холбоотой ноцтой хэргийг шалгуулах гээд дийлээгүй. Нотлох баримтыг нь харуулаад "шалгаач !" гэхээр " Одоо чинь үнэн юм гэж байхаа байсан шүү дээ " гэчихээд хөдөлдөггүй юм билээ. Ган-Очир ч бас гэмт хэргийг илчилснээс болоод гэмт хэрэгтэн мэт гүтгүүлж цагдаагийн занганд орсон бололтой.

  • З
    Залилан

    Бүүр нэг залилан сдаа шүү!!!