ТОДРУУЛГА: Согтуугаар хүний биед халдсан Улсын арслан Э.Оюунболдын хэргийг ЭРҮҮГИЙН ШИНЖГҮЙ гэж үзэн прокуророос хаажээ

Нийгэм
Myagmarsuren
Унших: 1 мин
30
legacy:Buhchuud/oyunbold1.png

Улсын арслан Э.Оюунболд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бусдын биед халдаж, улмаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэх асуудлаар цагдаагийн байгууллагад шалгуулж байсан билээ.

Цагдаагийн байгууллагаас түүний архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон асуудалд зөрчлийн хэрэг нээн холбогдох хуульд зааснаар 400 мянган төгрөгөөр торгох шийтгэл ноогдуулсан бол харин бусдын үед халдаж гэмтэл учруулсан гэх асуудал нь прокурорт шалгагдаж байсан юм.

Энэ талаар УЕПГ-аас тодруулахад "Баянзүрх дүүргийн прокурорын газраас Э.Оюунболд нь согтуугаар бусдын биед халдсан үйлдэлд Зөрчлийн арга хэмжээ авахуулахаар шийдвэрлэсэн. Тодруулбал, Баянзүрх дүүргийн Цагдаагийн газраас Э.Оюунболдод зодуулсан талаар нэр бүхий иргэнээс гаргасан гомдолд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 /Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах/-д зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явуулахад шүүх эмнэлэгийн шинжээчийн дүгнэлтээр тухайн иргэний биед гэмтлийн зэрэг тогтоогдоогүй байна. Тиймээс хэргийг хаах саналтай дүүргийн прокурорын газарт хүргүүлж, прокуророос хэрэг бүртгэлтийг хааж, Э.Оюунболдын бусдын биед халдсан үйлдлийг Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан “Хүний биед гэмтэл учруулахгүйгээр халдах” зөрчлийн шинжтэй гэж үзэн 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр харьяа эрх бүхий байгууллагад шилжүүлсэн" гэв.

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • А
    АРД

    төр бүгдэд нь ийм энэрэнгүй байвал сайн л байна. зодуулсан хүн хэнээс энэрэл хайх вэ, ардчилсан нийгмээ

  • И
    иргэн

    хүн зодох нь эрүү биш. алсан бол эрүү. бүгдээрээ дураараа хүн зодож болох юм болж байна уу.

  • Х
    Хотын уугуул

    Тэгвэл согтуугаар машин жолоодоод, хүний биед халдаад 400,000 төгрөгөөр торгуулаад яваад өгч болох нь ээ. Бид чинь, үнэхээр иргэний ардчилсан хүмүүнлэг нийгэм байгуулж буй улс юм байна. Монголын шүүх их энэрнэгүй юмаа... тийм ээ.