Л.Энх-Амгалан: Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 792 мянга болгож, 20 хувиар нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа

Нийгэм
Myagmarsuren
Унших: 1 мин
440
legacy:Enh-Amgalan said/4678.jpg

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбоо, Монголын Ажил олгогч, эздийн холбоодын хамтарсан Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн үндэсний хорооны хурлаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2025 оны дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн 20 хувь буюу 792 мянган төгрөг болгож нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа.

Өнөөдрийн байдлаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нь 660 мянган төгрөг байна.

Мөн 2026 оноос хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1 сая төгрөгт хүргэх талаар санал гаргалаа.

Цаашдаа бүтээмж дагаж цалин нэмэгддэг байх тогтолцоо руу шилжинэ гэв.

Хуваалцах:440

СЭТГЭГДЭЛ (44)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Гаднаас татваргүй орж ирсэн гурил дамчдын гарт 1кг нь3600 эхлэн дамлагдаж байна САМАРСАЙХАН ГУАЙ

  • З
    Зочин

    Болж бна.

  • З
    Зочин

    Халамжийн тэтгэвэр ээ нэмэгдүүлээч .асран хамгаалагчгүй хүүхдүүд боломж муу хичээлийн хэрэглэл хувцаслан ч авч чадахгүй бгаа шүү

  • З
    Зочин

    Үнийн хөөрөгдөлтөд нам тавиулсан эрх баригчид!Үнийн хөөрөгдөлтийг төрийн оролцоотойгоор зохицуулаж болно гэсэн заалтаа яагаад хэрэгжүүлж чадахгүй байнаа!

  • З
    Зочин

    Хүнс эрчим хүч усны үнэ нэмэхээ боль л доо. Хариуцсан сайд гишүүд . Залуучууд нь чинь туйлдаа гадагш гарч байна.

  • З
    Зочин

    Цалин хөлс нэмэхээр бүх юмны үнэ дагаад өснө. Ард түмний амьдрал улам л хүндэрч байна. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд хүрэхгүй гэх үндэслэлэнр залилан мэхлэх арга нь нарийсч цагдаагийн бхйгууллага нь авч хэлэлцэхгүй асуудал маш их гарч байна. Ийм асуудлыг шийдэх төрийн бодлого зохицуулалт байхгүй, ард түмнээс авах татвар татаас нь өндөр л болоод байх юм.

  • Г
    Гантулга

    Мөнгө нэмэхээр хүнсний үнэ нэмэгдэнэ Мөн тогны үнэ 30% нэмэгдэнэ, бараг босох байх даа ард түмэн чинь

  • C
    Chinegee

    Цахилгаан дулааны төлбөр нэмэгдэхээр дагаад бүх юмны үнэ өснө монголд өлсөөд үхчихгүй байх юмсан

  • Z
    Zochin

    Юуны түрүүн бүх худалдаа эрхлэгчид нөат баримтаа өгдөг байх. Бүх хүн нийтийн тээвэрт Мөнгөө төлж суудаг болгох ( ж: гадаад хүмүүс ямарч хөлсгүйгээр суугаад бууж байхыг харахаар Монгол улс хэр зэрэг хөл толгойгүй байгаа нь харагдаж хөх инээд нь хүрдэг байхдаа !!!) Сайд нэртэй САДАА нар ИЧЭЭСЭЙ

  • Г
    Гөлөгнүүдээ

    Хэзээ ч ханшны уналтаа гүйцэхгүй бизээ

  • Т
    Туяа

    Энхамгалан сайд хаана ч очсон цалин хөлс нийгмийн асуудал руу орж чаддаг шүү. Баярлалаа таньд амжилт хүсьё

  • З
    Зочин

    Хөдөлмөрлөснийхөө дараа харамсана гэж санасангүй ээ тэгж бхаар хүүхдүүддээ баир аваад өгсөн бол.гомдолтои юма.

  • З
    Зочин

    Тэтгэврийн цалингийн итгэлцүүрийг жил бүр өөрчилнө гээд өөрчлөхгүй юм.Итгэлцүүрээ шинэчлээчээ

  • Z
    Zochin

    Yg odoo baga tetgeveree nemeechee . Erguu min ee.

  • И
    Иргэн

    Бас л мал юм байна Боловсролын сайдаа гайгүй хийсэн ...Гэтэл энд ирээд попроод уналаа Зохиомлоор ХХДоод хэмжээг нэмж ганц сайд болдог юм уу Энэ чинь бүтээмжтэй уялдах ёстой

  • З
    Зочин

    Эргүү монголчууд өөрсдөө л дотроо үнийн хөөрөгдлийг бий болгоод байгаа.Энд улс төрийн ямарч асуудал байхгүй.Зөвхөн арчаагүй монголчуудын төрх.

  • З
    Зочин

    Энэ цалин 792 болгоод ч амьдар .л хүрэлцгүй байна аа цалин тэтгэвэр нэмэгдэхээр гурйл будаа хүнс гээд бүгд нэмэгдэг арай хэцүү байна .Мах бол хэлсэн амаар байна энэ хараа хяналт байдаггүй юм

  • З
    Зочин

    Засгийн газраас цалин хөлсийг нэмэх шийдвэр гаргахаасаа өмнө улс орон даяар үхрийн махны үнэ10000, хонинымах 80000,ямаа 70000 төгрөгт байхаар, гурилын үнийг 1кг. 18000 төг байлгах хатуу шийдвэр гаргах хэрэгтэй.Ард иргэдийнхээ амьдралыг сайжруулах сэтгэл байвал боломжтой ажил. Та нарын урьдчилан мэдээлсэн асуудлаас болж 2025 оноос өмнө хүнс ба барааны үнэ өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Мөнгөний асуудалтай шийдвэр гаргахаасаа өмнө мах гурилын үнэд хязгаарлалт хийвэл үр дүнтэй байх

  • Х
    хүннү

    Нийгмийн бүтээмжгүй байж байнга л цалин, тэтгэвэр нэмдэгээ боль. Залхуучуудаа ажилд сурга. Элдэв додоон халамжаа боль. Он гараад хамгийн түрүүн бүх хүн нийтийн тээврээр мөнгөө төлж явдаг болго. Татварын өөрчлөлт хий. Бүгд татвар төлдөг болго. Барилгын материалын захуудаас 130 000 000₮-н худалдан авалт хийхэд 1₮- НӨТ өгсөнгүй. Энэ юу харуулаад байнаа Засгийн газар аа!!!

  • З
    Зочин

    эргүү мал минь дандаа ард түмэндээ гай болж байна. Хувийн хэвшлийнхэн энэ мөнгийг чинь цалиг болгож өгч чадахгүй.

  • З
    Зочин

    Тэтгэвэрээ нэмдэг юм бишүү. Цалин 20%нэмэхэд бүх юмны үнэ 28% -30% нэмэгддэг хууль бий шүү дээ. Харин тэтгэвэр нэмэхэд бүх юм блансалдаг хууль байдаг шүү.

  • B
    Baagii

    Сонгуулиар шоу хийхээ больсон монгол хөгжинө шүү

  • З
    Зочин

    Шимтгэл хураамж бүгд нэмэгдэнэ энэ бол дээрэм

  • И
    Иргэн

    Юмны үнэ дагаж өсгөхөө болиулаач.

  • З
    Зочин

    Haa baisan 2025 oni 4 sar ve songuuliin huuralt biz ene namiig archsan songuuli uguusuu

  • З
    Зочин

    Тэтгэврийг 20 хувь нэмэгдүүлэх

  • Д
    Дашзэвэг

    Зөв. Эдийн засагт бүтээмж, орлогоо нэмэгдүүлэхийг шаардсан өөрчлөлт хийх дохио болно.

  • З
    Зочин

    Эдийн засгийн ямар ч мэдлэггүй малнууд, идэж уухаас өөр чадах юм алга уу. Салбар бүрээр л оролдох юм даа. Салбадай

  • Ч
    Ч.Жавзан

    Тэтгэвэрийн 5 жилээр бодохыг үргэлжлүүлж өгнө үү

  • Х
    Хуцваа

    Битгий хуц

  • З
    Зочин

    Энэ ёстой балай шийдвэр

  • З
    Зочин

    Бага тэтгэвэрээ нэмээчээ..540 мянган нэмээчээ

  • Р
    Р Адилбиш

    Засгийн газар сайд дарга нараа юмны үнэндээ хяналт тогтоож арга хэмжээ авах хяналтаа тогтоовол ард түмэнд хэрэгтэй юмсан

  • З
    Зочин

    Бас тийм тал бий шүү

  • И
    Иргэн

    Цалин нэмэгдэхээр юмны үнэ нь дагаж өсдөг, энэ тэнэг тогтолцоогоо болиулаач, нэг л их цалин доод хэмжээг нэмсэн хүмүүс, өөр хийж чадах зүйл байна уу

  • И
    Иргэн

    МАН - ийг үндэсээр муу ургамалийг таслаж огтолж байж - үндэс нь шинээр ургадагтай адил Тайралт хийж байж өөрчилөгдэг юм.!!!!!! Тиймээс кампанаар тайрал хийх хэржгтэй !!!!!!хэд орилоод Толгойн - мөнгө болчихоод байхад Сэтгэхгүйшдээ !!!!!!!! Бүгдийг тайрцага Сонгуулиар !!!!!!Еөөл ирэх болтугай!!!!!!!!

  • З
    Зочин

    Тэтгэвэрээ нэмээч

  • Б
    Баагий

    Тэтгэвэрээ нэмээрэй төрд байгаа нүүрсний хулгайч нараа

  • Т
    Төгсөө

    Цалинг нь 20% нэмээд торгуулиа 20% өсгөлөө нэг халаасанд нь хийгээд нөгөө халааснаасн ь авчихлаа.

  • Т
    Төгсөө

    Бүх торгууль өсөх нь дээ.

  • З
    Зочин

    tsalingaa nemdeg l ym bgaa biz xarin ymnii vne l tengert xadax bxdaa

  • И
    И

    Багш, эмчийн цалинг нэм. Чанартай боловсрол, эрүүл мэнд хэрэгтэй байна.

  • З
    Зочин

    Tetgeveriin dood xemjeeg 1 saya bolgono uu

  • Z
    Zochin

    Hi