Б.Чойжилсүрэн: Эрчим хүчний салбар урт хугацаанд 1.8 их наяд төгрөгийн алдагдал хүлээхээр байгаа тул реформыг хийх шаардлага тулгарсан

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
20
legacy:choijilsuren said/choijoo said.png

Эрчим хүчний үндэсний хорооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн "Нэг хүнд ногдох Эрчим хүчний хэрэглээ хоёр хөрштэй харьцуулахад 4 дахин бага байна. Ойрын 5-10 жилийн хугацаанд өсөлт улам өсөхөөр байгаа. Эрчим хүчний зардал 357 тэрбум төгрөг, 2024 онд 270 орчим тэрбум төгрөг, Эрчим хүчний уурхайн алдагдал 80 тэрбум төгрөг байна. Урт хугацааны алдагдал 1 их наяд 800 тэрбум төгрөг байхаар байна. Эдгээр асуудлыг шийдвэрлэхийн тулд Хамтарсан ЗГ-аас байгуулагдсан Эрчим хүчний Үндэсний хороо реформыг хийхээр ажиллаж байна" гэв.