Н.Учрал: Бидэнтэй хамт нэг гараанаас гарсан Казахстанчууд уран олборлолтоор дэлхийд тэргүүлж байна

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:uchral gishuun/Тамга зурагны.jpg

УИХ-ын чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2024.10.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэж байна.

Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Н.Учрал гишүүдийн асуултад хариуллаа. Тэрбээр "Минйи хувьд энэ төслийн хэлэлцээрийг л зөв явуулахыг хүсэж байна. Бидэнтэй хамт нэг гараанаас гарсан Казахстанчууд уран олборлолтоор дэлхийд тэргүүлж байна. Тиймээс бид Цөмийн энергийн хуулийг УИХ-аар хэлэлцээд шийдвэрлэх нь зөв" гэлээ.