СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 3.30 зэргийн согтолттой жолооч явган хүний замаар зорчиж байсан 63 настай иргэний амийг хөнөөжээ

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
110
legacy:2025/11/338038866_1382534792494845_4611901795034049646_n.png
legacy:TSEG/338038866_1382534792494845_4611901795034049646_n (1).png

Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Нисэхийн эцсийн 230 дугаар цэцэрлэгийн урд замд өнөөдөр /2024.11.01/ 17 цаг 05 минутын орчимд иргэн С нь Toyota Prius-30 маркийн автомашиныг жолоодож хөдөлгөөн эхлэх үедээ зогсоолд байсан Toyota Prius маркийн 2 автомашиныг тус тус мөргөж, улмаар явган хүний замаар зорчиж байсан явган зорчигч Б /63 настай, эмэгтэй/-г мөргөж эрүүл мэндэд нь хохирол учруулсан байна.

Хохирогч Б нь яаралтай түргэн тусламжаар ГССҮТ-д хүргэгдэн эмчлүүлж байгаад нас барсан хэргийг Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсээс шалгаж байна.

Ослын шалтгаан нөхцөл: Тoyota Prius маркийн автомашины жолооч С /38нас, эр/ нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүнд зэргийн согтолттой үедээ тээврийн хэрэгсэл жолоодон уг осол хэргийг үйлдсэн нь урьдчилсан байдлаар тогтоогдсон талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Жолоочийн согтолтын зэргийг шалгахад, 3,30 хувийн согтолттой гарсан аж.

Хуваалцах:110

СЭТГЭГДЭЛ (11)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • И
    Иргэн

    Согтуу жолооч нарт хуулиа чангатгамаар байна арай юү

  • З
    Зочин

    хагас согтолттой ч машинаа барьж харьсанаа сайрхан ярьдаг хүмүүс олон тэдний л зөвхөн 1 гай ... ТВ р нээлттэй шүүх хурлаар оруулаасай

  • З
    Зочин

    Хуулиа чангатгаачээ .Архи уусан л бол торгуулиа өндөр болгож хүний эрүүл мэндэд хохирол учруулсан бол машиныг нь хураах хэрэгтэй.Хууль санаачлагчид маань юу хийгээд байна вэ

  • З
    Зочин

    Машин архи уудаг гээд байгаа юм шиг мангар жолооч л хүн алах гэж уудаг биз дээ

  • З
    Зочин

    Биeэ хянах чадваргүй гээд ялыг нь хөнгөрүүлээд дуусаа манай шүүх өхөөрдөм хөөрхөн шийд гаргадагыг олон харлаа

  • М
    МАН

    2 жил үү

  • З
    Зочин

    хажууд нь хүмүүс байсан тэд яагаад согтуу хүнийг машинд нь суулгаваа энэ нь маш гутрал монголчууд бид юу л болоод байна даа.

    • З
      Зочин

      Тэд хохирогчид байхаа

  • Б
    Бодит байдал

    Хүн дайруулаад үхчихээд байхад эрүүл мэндэд нь хохирол учруулаад гэнэ ээ! Сэтгүүлч гуай аливааг бурууг нэрээр нь нэрлэхгүй бол муу юм үрждэг гэдгийг санана уу. Тэр согтуу торгох ялаар шийтгүүлэх биз,сэтгүүлч ингэж зусардаж байхыг бодоход

  • З
    Зочин

    Машинуудыг үлээлгэж шалгадаг байсан архи ажиллагааг яагаад болиулсан дарга вэ үүнийгээ сэргээж хүний алтан амь хамгаалаач ээ

  • З
    Зочин

    Новш! Нийгмийн муу хог!!!