Д.Энхтүвшин: Би МАН-ын гишүүн биш. Н.Учрал намайг үгэнд нь ороогүй гээд намаас хөөлгөх сурагтай байсан. Намын бүлгээс хөөвөл хөөгдье

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 2 мин 10 сек
130
legacy:enkhtuvshin gishuun shark/шарк.png

Өчигдөр /2024.11.01/ буюу баасан гарагт УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин 2025 оны төсвийн төсөл дэх зарчмын зөрүүтэй саналуудын талаар мэдээлэл хийхдээ "Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн эсрэг байр суурь илэрхийлсэний төлөө Н.Учрал сайдаас дарамт ирсэн" гэж мэдэгдсэн байдаг.

Улмаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал "ЗГ-ын үйл ажиллагааны хөтөлбөр боловсруулах үеэр МҮХАҮТанхимыг урьж ажиллуулж саналуудыг нь тусгасан байтал санал аваагүй гээд байхаар нь Д.Энхтүвшин гишүүнээс асуусан асуулт маань дарамталж байгаа мэт санагдсан бололтой. Төсөв хэлэлцэх үеэр Д.Энхтүвшин гишүүнийг би дарамтлах байтугай нэг үг ч солиогүй. Чуулган, байнгын хороогоор ч бид хоёрт зөрчилдсөн зүйл огт үгүй" гэж хариу тайлбар өгсөн.

Тэгвэл УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин өөрийн твиттер хуудсаараа дамжуулан "Танхимаас гаргасан гол санал нь хамтарсан Засгийн газарт орсон намуудын сонгуулийн мөрийн хөтөлбөртөө тусгасан эдийн засаг, бизнесийг дэмжих чиглэлийн заалтуудыг нь засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөртөө тусгах тухай байсан.

Тухайлбал улсын төсвийн зарлагын ДНБ-д эзлэх хувийг 25 хувь хүртэл болгож бууруулах, ДНБ-д эзлэх Засгийн газрын гадаад өрийг 40-өөс доош хувьд тогтмол хадгалах, гадаадаас авах ажиллах хүчний төлбөрөөс бүрэн чөлөөлөх гэх мэт заалтууд байсан. Бүгд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдаагүй.

Хоёрдугаарт, Ард түмний төлөөллийг хэрэгжүүлж буй Улсын Их Хурлын гишүүнийг чи хэнийг төлөөлж байгаа юм гэж асуух нь зохистой биш. Гуравдугаарт, УИХ-ын гишүүн хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж улс төрийн намын шийдвэрээс хамааралгүй нийт ард иргэдийн эрх ашгийг урьтал болгон үг хэлж, асуулт асуух эрхтэй бөгөөд Засгийн газрын гишүүдээс асуулт асууж байхад тодруулга дээр огт хамааралгүй асуудлаар хариулах боломжгүй үед үг хэлснийгээ асуулт асуусан гэж болохгүй. Улсын Их Хурал хууль тогтоох дээд байгууллага учир гишүүд Засгийн газрын гишүүдийн хүссэнээр юу хэлэх, хэлэхгүй заалгах ёсгүй. УИХ чиний мэддэг намын байгууллага биш.

Дөрөвдүгээрт, Үгэнд чинь орсонгүй гэж намайг намаас хөөж, намын бүлэг дээр арга хэмжээ авахуулах хүсэлтэй байгаа сурагтай байсан. Би МАН-ын гишүүн биш, намын бүлгээс хөөвөл хөөгдье. Дараа нь хэвлэл мэдээлэл, сошиал, янз бүрийн аргаар дайрч дарамтлах бол тэрнээс чинь айхгүй шүү.

Мөн чи бид 2 хоёулаа үхэл, амьдралын зааг дээр очоод буцаж ирсэн хүмүүс. Амьдралын хоёр дахь боломжоо яагаад эгэл жирийн хүмүүсийн төлөө зориулж болохгүй байгаа юм бэ, эсвэл ядаж саад болохгүй байя л даа" гэх мэдэгдэл байр суурийг илэрхийллээ.

1. Танхимаас гаргасан гол санал нь хамтарсан засгийн газарт орсон намуудын сонгуулийн мөрийн хөтөлбөртөө тусгасан эдийн засаг, бизнесийг дэмжих чиглэлийн заалтуудыг нь засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөртөө тусгах тухай байсан. Тухайлбал улсын төсвийн зарлагын ДНБ-д эзлэх… https://t.co/p165JZr61b

— Tuvsche (@tuvsche) November 2, 2024
Хуваалцах:130

СЭТГЭГДЭЛ (13)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • И
    иргэн

    шудрага л гишүүд байна. дэмжиж байна.

  • З
    Зочин

    учрал гишүүн чинь хувийн өмчинд байх "их засаг "гэдэг нэртэй сургуулиа онц дүнтэй төгссөн мундаг хүн ш дээ. Тэр нь тэгээд эзэн Чингисийн нэрэмжит. ЭЭ бүүзэгд . мань мэт дийлэхч үгүй. тэнгэр бурхан л дийлэх биз

  • З
    Зочид

    Гишүүн Д.Энхтүвшин нь ард түмнийхээ төлөө үнэнч, шударгаар хэлж байгаад настан бид нар маш их талархаж байна. Н Учрал гишүүн бие нь муу байхад настан бид нар мааниа их уншдаг байсан.Гэтэл яагаад шударгаар үгээ хэлж байгаа хүнийг доромжлоод, янз бүрээр хэлээд байхад нь Учрал чи энэ хүүгээс уучлалт гуйх хэрэгтэй юм. Чамайг бодвол Д.Энхтүвшин мөнгөгүйч гэсэн толгойгоо ажиллуулж амжилтад хүрсэн залуу гэж бодогддог. Н.Учрал чи ахас дээдсээ хүндэлж сурах хэрэгтэй юм. Д.Энхтүвшиндээ ажилд нь амжилт хүсэж, эрүүл энх байгаарай хүү минь.

  • Б
    бб

    таг орос хэлгүй байж оросоос доктор худалдаж авсан яравгар хулхи бачка улам томорсоор байхымаа

  • З
    Зочин

    Эрчүүд юм байж бөөн бөөн хов жив, ядаргаатай юм

  • З
    Зочин

    Энхтүвшинг дэмжиж бна.Зөв шударга байгаа чинь чиний үр хүүхэд ,ирээдүй хойч үед чинь аз жаргал,сайн сайхан бүхнийг авч ирнэ гэдэгт эргэлзэхгүй байна.Хүний амьдрал нэг үеэр дуусахгүй,үйлийн үр үүд андуурдаггүй гэдгийг Учрал гишүүн ойлгох л ёстой доо.

  • З
    Зочин

    Тануус наад жүжигтээ итгээд байгаамуу? Ингэсгээд хов жив сонсож байгаад нөгөө төсөвөө мартана хэдэн зуун тэрбум хэдэн их наядаар хувааж аваад мартуулах арга нь энэ юмдаа.

  • У
    УВ иргэд

    Энэ 2нүүрт новшийг зайлуул

  • Х
    Хувь зохиол хатуу шүү Учрал Л.Оюунэрдэнэ та нар

    Энэ Учрал чинь үхэл амьдралын зааг дээр байж эцэг нь ард түмнээсээ хүүгийн минь амь насыг үлдээ бусдыг ав гэж гуйж байсанаа мартсан бололтой нэгээр дуусахгүй зэвүүн новшнууд

  • З
    Зочин

    Энхтүвшинг дэмжиж бна. Шинэ гишүүд шинэ цэрэг биш

  • Ж
    Жжжж

    Энэ эргүү нам гэдэг ойлголт түй ч алга

  • З
    Зочин

    Учрал бол банди

  • З
    зочин

    их хурлын гишүүнийг хуулиар дарамталж болдог юм уу