Боксчид Дэлхийн цомын тэмцээнд өрсөлдөнө

Спорт
Bolormaa
Унших: 1 мин
00
legacy:2024/11/54c264b125a0530999bf86aafd7b2fa933f34d9a.jpg

Боксын Дэлхийн цомын тэмцээн ирэх арваннэгдүгээр сарын 25-наас арванхоёрдугаар сарын 2-нд Их Британи улсын Шейфилд хотод болно. Манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Д.Отгондалай, О.Батхүү нараар ахлуулсан эрэгтэй тав, эмэгтэй дөрвөн тамирчин өрсөлдөхөөр болжээ.

Эрэгтэй тамирчид:

51 кг-ын жинд - А.Баттулга

57 кг-ын жинд - Х.Билгүүнсайхан, Д.Ганболд

63.5 кг-ын жинд - Т.Энхтөр

71 кг-д жинд - Б.Мишээлт

Эмэгтэй тамирчид:

50 кг-ын жинд - Л.Алтанцэцэг

54 кг-ын жинд - О.Есүгэн

57 кг-ын жинд - Э.Мичидмаа

60 кг-ын жинд - М.Намуун нар өрсөлдөхөөр бэлтгэл сургуулилтаа хангаж байна.

Энэ тэмцээний араас дэлхийн чансааг шинэчлэн гаргах ба дэлхийн цомын гурван тэмцээний нэг нь Монгол Улсад болсон юм.