Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
С.Ганбаатар: Эцсийн дүгнэлт гараагүй учраас “Админерал“ компанийн талаар ярих юм алга
00

Өнөөдөр УИХ-ын дөрвөн байнгын хороо хуралдахын нэг нь Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо юм. Тус байнгын хороог УИХ-ын гишүүн С.Ганбаатар ахалдаг билээ. Тэгвэл өнөөдрийн хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн батлах юм. Өөрөөр хэлбэл, "Админерал" ХХК-ийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх ажлын хэсгийг байгуулна гэсэн үг.
Энэ талаар тус хорооны дарга С.Ганбаатараас цөөн зүйлийг тодрууллаа.


.webp)
.webp)