О.Алтангэрэл: “Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураах тухай“ хуулийн төслөө боловсруулж дууссан. Өнөөдрөөс эхлэн бүх яамд болон хуулийн байгууллагаас санал авахаар илгээж байна

Улс төр
Turbat
Унших: 1 мин 1 сек
40
legacy:altangerel/бмөб.jpg

УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл Авлигын эсрэг хуулийг санаачлаад буй. Уг хууль батлагдснаар ямар нэг тайлбар, хөөн хэлэлцэх хугацаа сонсохгүйгээр хууль бус хөрөнгийг хураах нөхцөл бүрдэх юм. Тэгвэл уг хуулийн төсөл ямар шатандаа яваа талаар цахим хуудастаа мэдээлэл өгчээ. Тэрбээр "Өнгөрсөн гурван сар гаруйн хугацаанд манай яамны залуус, МУИС, ДХИС-ийн эрдэмтэн судлаачид болон олон байгууллагын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсгийнхэн маш их судалгаа хийж, толгой өөд татах завгүй ажилласны эцэст "Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураах тухай" хуулийн төслөө боловсруулж дуусаад маргаашнаас эхлэн бүх яамд, шүүх, прокурор, цагдаа, АТГ, хуульчдын болон өмгөөллийн холбоо зэрэг байгууллагуудаас санал авахаар илгээж байна.

Засгийн газраас өргөн барьж, хэлэлцүүлж эхлэхээр энэхүү хуулиар эрх ашиг нь хөндөгдөх авилгачин, албан тушаалтан этгээдүүд эсрэг пиар, элдэв үйл ажиллагааг идэвхжүүлэх магадлалтай тул урьтаад хэлэхэд бид судалгаагаа маш сайн хийсэн, манай нийгмийн идээ бээр болсон хэсгийг цэвэрлэж цаашдаа илүү гэрэлтэй ирээдүйг бий болгохын тулд энэхүү төслөө хийсэн гэдгийг онцлох байна. Судлаачид маань адил төстэй хууль баталж хэрэгжүүлж байгаа улс орнуудад биечлэн очиж, өөрийн орны онцлогыг ч тусгаж анхдагч, томоохон хуулийн төслөө гараас гаргасан, одоо гагцхүү хууль тогтоогчдын маань чин хүсэл, зориг мэднэ" гэлээ.

Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Хууль баталж байгаа хүмүүс нь өөрсдөө хууль бусаар хөрөнгжсөн хүмүүс биш үү. Энэ хууль дарга нартаа үйлчлэхгүй шдээ. Ямар тэнэг нь хууль бусаар олсон хөрөнгөө хураалгах гээд хууль батлуулав гэждээ. Үнэн тэнэг ард түмэн шүү нээрэн хахаха

  • С
    Санжидмаа

    Зөв хууль бус хөрөнгийг хураах хэрэгтэй

  • З
    Зочин

    нийтийн албаны албан хаагчийн эхнэр, нөхөр, үр хүүхдүүд нь бизнес эрхэлж боломжтой амьдардаг бол яах вэ, харин ч төр гэр бүлд нь баярлах ёстой бус уу. өөрөө хангамжийг нь олигтой өгч чадахгүй байхад гэр бүл нь нөхөж байгаад. үнэхээр үндэслэлгүй хөрөнгөжсөн бол арга хэмжээгээ авах нь зөв. тэгээд л АТГ нь тамлаад байвал хэцүү шүү

  • З
    Зочин

    Adminiral, Hero families, Bodi group Nyanbaa, 10% geed l bugd urtuj ehelne, tegeheer Iim huuli batlah n hudlaa l bolvuu daa. Altangerel zugeer l yum hiisen bolj haragdah gej bna.