Сэлэнгэ аймгийн Засаг даргаар Н.Лхагвадоржийг батламжилжээ

Улс төр
Turbat
Унших: 1 мин
00
legacy:selenge aimag/449461206_7653645961414852_3318698322711150984_n.jpg

Өнгөрсөн аравдугаар сарын 23-нд Сэлэнгэ аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаан болсон. Уг хуралдаанаар "Сэлэнгэ аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” асуудлыг хэлэлцэн, тооллогын комиссын дүнгээр Н.Лхагвадорж 21 санал, А.Дашбат 19, хүчингүй 1 санал тоологдсон юм.

Улмаар төлөөлөгчдийн олонхын саналаар Н.Лхагвадоржийг Сэлэнгэ аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэн Монгол Улсын Ерөнхий сайдад уламжилсан байдаг. Харин түүнийг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ батламжилсан байна.

Сануулахад, Н.Лхагвадорж нь заалнаас нэр дэвшиж олонхийн санал авсан юм.