Д.Энхтүвшин: МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчийн нөхөн сонгуультай холбоотойгоор Т.Дүүрэнг хорихоор болсон бол ноцтой асуудал байна

Улс төр
Bolormaa
Унших: 1 мин
10
legacy:enkhtuvshin gishuun shark/шарк.png
legacy:shark enkhtuvshin/377481207_980994746450695_8268719595856694876_n.png

МҮХАҮТ-ын Ээлжит бус XXII Их хурал маргааш буюу арваннэгдүгээр сарын 28-нд болно. Тус хуралдаанаар танхимын шинэ Ерөнхийлөгчийг сонгох нөхөн сонгууль явагдана. Үүнтэй холбоотойгоор, МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирал Т.Дүүрэн өөрийн цахим хуудсаараа дамжуулан "Намайг үндэслэлгүй хэргээр гэнэт дуудаж 30 хоног таслан хорихоор боллоо" гэж мэдэгдсэн. Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин, "Хэрвээ энэ үйлдэл МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчийн нөхөн сонгуультай холбоотой бол ноцтой асуудал байна" гэж өөрийн байр сууриа илэрхийлсэн байна.