Т.Батцогт: Сайжруулсан шахмал түлш нэртэй хорт утаагаар сүүлийн 6 жил Улаанбаатарчуудыг хордуулж байна

Улс төр
Turbat
Унших: 1 мин
50
legacy:Battsogt tuluulugch/468673021_878510307787916_7653639013119789209_n.jpg

НИТХ-ын өнөөдрийн хуралдаанаар агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр нийслэлийн хэмжээнд авч хэрэгжүүлж буй ажлын талаарх мэдээллийг сонсов. Энэ үеэр НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт "Сайжруулсан шахмал түлш нэртэй хорт утаагаар сүүлийн 6 жил Улаанбаатарчуудыг хордуулж байна.

Хүний амь эрсэдсэн тоог дурьдах нь илүүц байна. Үүнд 1.5 их наяд төгрөгийг зарцуулсан байна" гэлээ.

Харин үүний хариуд Хотын даргын орлогч А.Амартүвшин "2024-2028 онд 50 мянган өрхийг, 2040 он хүртэл 200 мянган айлыг орон сууцжуулахаар төлөвлөөд явж байна. Ингэснээр утааны асуудал бүрэн шийдэгдэнэ" гэв.