Оросын Холбооны улсад 2024-2025 оны хичээлийн жилд эхлэх цэргийн сургуулиудад элсэн суралцах хүсэл сонирхолтой хүүхэд, залуусыг сонгон шалгаруулалтад урьж байна.

 Хууль эрх зүй
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин 3 сек
00

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

Оросын Холбооны Улсад 2024-2025 оны хичээлийн жилд эхлэх цэргийн сургуулиудад элсэн суралцах хүсэл сонирхолтой хүүхэд, залуусыг сонгон шалгаруулалтад урьж байна.

Бүртгэл 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 15-ны өдрийг хүртэл явагдана.

Тавигдах шаардлага:

Өөрийн сонгосон 3 хичээлээр Ерөнхий эрдмийн шалгалт өгсөн байх;

Ерөнхий эрдмийн босго оноо 480-аас дээш байх;

Биеийн өндөр 165 см-аас дээш өндөртэй 60 кг-аас багагүй жинтэй байх;

Сэтгэц эрүүл, гаж зуршилгүй байх;

Биеийн ил харагдах хэсэгт шивээсгүй байх;

Бие бялдрын эрүүл зөв хүмүүжилтэй байх.

Бүрдүүлэх материал: Оросын Холбооны Улсын цэргийн сургуулийн сонгон шалгаруулалтад орох сурагч, иргэн, дараах материалыг заавал бүрдүүлнэ.

Үүнд:

Төрийн албан хаагчийн анкет (1-р маягтын дагуу);

Тухайн хүний хүсэлт (өргөдөл);

Өмнөх шатны сургууль төгссөн гэрчилгээний хуулбарыг (нотариатаар батлуулсан);

Ерөнхий эрдмийн шалгалт өгсөн дүнгийн батламжийн хуулбар (нотариатаар батлуулсан);

Оюутан, сонсогч, сурагч нар суралцсан хугацааны шалгалт, шүүлгийн дүнгийн хуулбар (сургуулийн сургалтын албаны баталгаатай байх);

Гэмт хэрэгт холбогдож байсан эсэх тухай цагдаагийн байгууллагын тодорхойлолтыг авах;

2 хувь цээж зураг.

ОХУ-ын цэргийн их, дээд сургуулийн хуваарийг хавсаргав.

Холбогдох албан тушаалтан: Батлан хамгаалах яамны Төрийн захиргааны удирдлагын газрын Ахмадын бодлого, өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтэн хошууч Э.Энхзориг, утас: 458929, 99133488.

БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМ