ТОДРУУЛГА: О.Одбаярыг хүсвэл ажлын байраар хангаж, Цэргийн сургуульд явуулахад ч бэлэн байна

Нийгэм
Bolormaa
Унших: 1 мин
50
legacy:2025/02/475733452_3983665421870007_2507481307136891957_n.jpg

Өнгөрсөн нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө нэг гэр бүлийн зургаан хүн угаартаж нас барсан харамсалтай хэрэг гарсан. Тус гэр бүлээс амьд үлдсэн ганц хүн буюу Хилийн цэргийн 0184 дүгээр ангид алба хааж байсан том хүү О.Одбаяр өчигдөр олон нийтэд хандаж мэдээлэл хийсэн юм.

Харамсалтай үйл явдалтай холбоотойгоор, ХХЕГ-аас тухайн алба хаагчид ямар тусламж, дэмжлэг үзүүлэх талаар ХХЕГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, хурандаа Г.Чинзоригоос тодруулахад, "Эцэг хүний хувьд, мөр зэрэгцэн алба хааж байсан хилчний хувьд цэргийн алба хаагчийнхаа ар гэрт гүн эмгэнэл илэрхийлье. Цэргээс халагдах асуудлаар байлдагч өөрөө өргөдөл гаргаж, хоёрдугаар сарын 3-нд ХХЕГ-ын даргын тушаалаар хугацаат цэргийн албанаас түр чөлөөлсөн байгаа. Хуулийнхаа дагуу цэргээс халагдсан байгаа гэсэн үг. Дэмжлэг тусламжийн тухайд, мөр зэрэгцэн алба хааж байсан цэргийн албан хаагчид маань ийм эмгэнэлтэй болсон учир дэмжихэд бэлэн байна. Цэрэг өөрөө хүсвэл бид ажлын байраар хангах бүрэн боломжтой. Цэргийн сургуульд явуулахад ч бэлэн байна. Эхний ээлжид бидэнд ийм боломж байна. Мөн манай хуулийн баг ажиллаад хуулийн хүрээнд ямар дэмжлэг тусламж үзүүлэх боломж байгааг судалж байна" гэлээ.

Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Уй гашуу ихтэй хүнийг Цэргийн сургуульд явуулдаг юм байхдаа Лам хэрэгтэй юм биш үү

  • И
    ИРГЭН

    Иймэрхүү юмыг яааж чимээгүй болгохоор МАН-АН-Н мафиууд мэдэнэ!!! Чимээ анир намдмагц энэ залууг хэн ч тоохгүй хаяна!!! Мафиуудын төрийн арга заль байгаа байсан цаашид ч хуурсаар байх болно!!!

  • Д
    Дарьсүрэн

    Маш зөв.Дэмжиж байна.Баярлалаа та бүхэнд.

  • З
    Зочин

    Zow

  • З
    Зссссс

    Эцэст нь жирийн "улны" иргэн ямар их үнээр төрийн анхаарал халамжид орох ёстой гэж...