ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 85 болж нэмэгдлээ

Нийгэм
Myagmarsuren
Унших: 1 мин
00
legacy:ХӨСҮТ/аиөаи.jpg

ХӨСҮТ-өөс өгсөн мэдээллээр хамгийн сүүлд буюу гуравдугаар сарын 24-ний өдрийн байдлаар Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 85 болсон байна. Улаанбаатар, Өмнөговь, Дорноговь гэсэн аймгуудад голомтлон халдварлаж байгаа аж.

Иймд эцэг эх, асран хамгаалагчид 9 сартайгаас 2 нас хүртэлх үеийн товлолт вакцинд хүүхдүүдээ нэн яаралтай хамруулж, хамрагдаж амжаагүй тохиолдолд харъяа ӨЭМТ-дөө хандахыг зөвлөж байна.