Нийт нутгийн 30 орчим хувьд цастай байна

Нийгэм
Myagmarsuren
Унших: 1 мин
00
legacy:tsag agaar 10 sar/486270609_1092245116264047_5052477386646987541_n.jpg

Цаг уурын байгууллагаас арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр нийт нутгийн 30 орчим хувьд цастай байна. Үүнээс Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тамсагийн хоолойгоор 20 см-ээс их, Увсын Наранбулаг, Малчин, Зүүнхангай, Зүүнговь, Завхан, Давст, Бөхмөрөн, Баруунтуруун, Сэлэнгийн Хүдэр, Төвийн Жаргалантад 16-20 см, бусад нутагт 1-15 см хүртэл зузаан цастай байна.

Өнгөрсөн арав хоногт агаарын температур баруун аймгуудын ихэнх нутгаар дунджийн орчим буюу түүнээс хүйтэн, бусад нутагт дунджаас 1.1-6.2 градусаар дулаан, хур тунадас нутгийн 20 гаруй хувьд дунджаас ахиу, 80 орчим хувьд дунджийн орчим буюу түүнээс бага оржээ.