Т.Мөнхдалай: ШУТИС-ийн метроны чиглэлийн 4 анги ирэх намраас анхны элсэлтээ авна

Нийгэм
Sosorburam
Унших: 1 мин
00
legacy:2025/03/7cdefddd-e595-48ae-afd6-7d330a51fdf0.jpg

НИТХ-ын ээлжит бус V хуралдаанаар метроны асуудлыг хэлэлцэж байна. Энэ үеэр Улаанбаатар метро төслийн захирал Т.Мөнхдалай "Төслийн бүтээн байгуулалттай яг зэрэгцээд өнгөрсөн жилийн есдүгээр сараас хойш ШУТИС-тай хамтраад метроны чиглэлийн 4 ангийг байгуулсан. 2025 оны есдүгээр сард эхний элсэлтээ авахаар сургалтын хөтөлбөрөө хөгжүүлээд явж байна. Энэ хүрээнд БНСУ-ын сургуультай хамтарч байна. Өчигдөр эхний гэрээг зурж ШУТИС-ийн залуу 8 багшийг метроны чиглэлээр илүү нарийн сургахаар таван сарын хугацаатай явуулсан. Жилд 200 оюутныг 4 ангид хуваагаад 50, 50-иар нь авах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

2030 онд метро ашиглалтад ороход техникийн 400 ажилтан сургуулиа төгсөөд, БНСУ-д дадлага хийгээд ажлын байран дээр бэлэн болсон байна" гэв.