НИТХ: Хэсгийн ахлагч нарын цалинг 200 мянгаар нэмж, 1.2  сая төгрөг болгох талаар хэлэлцэж байна

Нийгэм
UBn teamУнших: 1 мин
20
legacy:22255587/нитх.jpg

НИТХ-ын ээлжит бус V хуралдаанаар хэсгийн ахлагч нарын цалинг 200.000 төгрөгөөр нэмж, нийт 1.2 сая төгрөг болгох асуудлыг хэлэлцэж байна.

Нийслэлийн 9 дүүрэг 204 хороотой бөгөөд нийт 1858 хэсгийн ахлагч ажилладаг байна. Нэг хэсгийн ахлагч гэр хороололд дунджаар 200-250 өрх, байшин хороололд 250-300 өрх хариуцаж төрийн бодлого, шийдвэр, нийслэл, дүүргээс зохион байгуулж, хэрэгжүүлж буй үйл ажиллагааг иргэдэд шуурхай хүргэх, төр иргэний хамтын ажиллагааг бэхжүүлэх үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Ингэхдээ сарын 1.000.000 төгрөгийн урамшуулал буюу цалинтай ажилладаг байна. Тэгвэл энэхүү урамшууллыг 1.200.000 төгрөг болгох асуудлыг өнгөрсөн 7 хоногт хэлэлцэж, өнөөдрийн НИТХ-ын ээлжит бус V хуралдаанаар хэлэлцэхээр болсон нь энэ юм.

tenx-hd
Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Хэсгийн ахлагч гэж гэр хороололд байдаг албан тушаал уу? Байрны айлуудад бол байдаггүй.

  • И
    иргэн

    😂😂😂😂😂😂😂 энэ хэсгийн ахлагч гэгч хүмүүс юу хийсэн юу хийдэг гэж цалингаа нэмүүлдэг нэмдэг байна сонгуулиас сонгуулийн хооронд нэг намд үйлчилдэг гэж тэрүү😂😂😂😂😂😂😂😂😂😂😡😡😡😡😡😡😡😡