НИТХ: Ирэх сараас хороодын хэсгийн ахлагчдын цалинг нэмж, 1.2 сая төгрөг болгоно

Нийгэм
Sosorburam
Унших: 1 мин
30
legacy:2025/03/Нитх2.jpg

НИТХ-ын ээлжит бус V хуралдаанаар хэсгийн ахлагч нарын цалинг 200 мянгаар нэмж, 1.2 сая төгрөг болгох асуудлыг хэлэлцэж, улмаар дэмжлээ. Ингэснээр хэсгийн ахлагчид дөрөвдүгээр сарын 1-ээс эхлэн 1.2 сая төгрөгийн цалинтай болно.

Нийслэлийн 9 дүүрэг 204 хороотой бөгөөд нийт 1858 хэсгийн ахлагч ажилладаг байна. Нэг хэсгийн ахлагч гэр хороололд дунджаар 200-250 өрх, байшин хороололд 250-300 өрх хариуцаж төрийн бодлого, шийдвэр, нийслэл, дүүргээс зохион байгуулж, хэрэгжүүлж буй үйл ажиллагааг иргэдэд шуурхай хүргэх, төр иргэний хамтын ажиллагааг бэхжүүлэх үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Ингэхдээ сарын 1 сая төгрөгийн цалинтай ажилладаг байжээ. Энэхүү урамшууллыг 1.200.000 төгрөг болгох асуудлыг өнгөрсөн 7 хоногт хэлэлцэж, өнөөдрийн НИТХ-ын ээлжит бус V хуралдаанаар хэлэлцэж ийнхүү дэмжлээ.

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Сонгуулийн үед л түүний төлөө саналаа өгөөрэй гэхээс өөр юм хийдэггүй ажилтны цалин нэмэх хэрэггүй дээ

  • И
    Иргэн

    Хорооны ажтилтнуудын орон тоог цөөлөх хэрэгтэй. Төсөв зардалгүй гээд юу ч хийхгүй сууж байдаг

  • Г
    Гарамлав

    Энэ хэсгийн ахлагч нарын цалин өгөх буруу улс төрчдийн ухуулагч ард түмэнд тус болохгүй .