“Г.Ган-Очирын нийтэлсэн постонд дурдагдсан цагдаа энгэрийн камерын бичлэг бусад баримтуудаар буруугүй нь тогтоогдсон“ гэв

Нийгэм
Sosorburam
Унших: 1 мин 1 сек
100
legacy:2025/03/ган.jpg

Цахим сүлжээнд “Gan-Ochir” гэх хаягаас "Баянзүрх дүүргийн нэгдүгээр хэлтсийн хөдөлгөөнт эргүүлийн цагдаа н.Батзаяа гэгч 2025 оны хоёрдугаар сард доорх эмэгтэйтэй маргалдсаны улмаас зодож, танхайрчээ" гэх мэдээлэл нийтлэгдсэн. Тэгвэл энэ талаар ЦЕГ-аас дараах мэдээллийг өглөө.

Тодруулбал, "Цагдаагийн байгууллагад энэ оны хоёрдугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо “Батлан хамгаалах их сургуулийн замын эсрэг талд зодоон болоод байна” гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Уг дуудлага мэдээллийн дагуу нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн хэлтсийн алба хаагчид очиж шалгахад иргэн "Т" нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, улмаар зам тээврийн осол гаргасан нөхцөл байдал тогтоогдсон.

Осол гаргасан иргэн Т нь дуудлагаар ирсэн цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, хүч хэрэглэн, албаны тээврийн хэрэгсэлд хохирол учруулсан тул уг үйлдлийг таслан зогсоох зорилгоор алба хаагч бусдын хөдөлгөөнийг хязгаарлах зорилгоор чиг үүргээ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгжүүлэн иргэнийг саатуулсан. Дээрх үйлдэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, мөрдөн шалгах ажиллагаа явуулах явцад иргэн Т нь шүүх эмнэлэгт үзүүлэх, биед учирсан хохирлоо тогтоолгох хүсэлт гаргасныг хүлээн авч шийдвэрлэсэн ба дуудлагын үеийн албаны хэрэгцээнд ашиглагддаг энгэрийн камерийн бичлэг бусад баримтуудаар алба хаагчийн буруутай үйл ажиллагаа тогтоогдоогүй байна" гэжээ.

Хуваалцах:100

СЭТГЭГДЭЛ (10)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Энэ хогийн гарын бүх юм худлаа.

  • З
    Зочин

    Энэ залуугийн талаар үнэн худал нь мэдэгдэхгүй их мэдээлэл явна өөрөө бас баримжаагүй шаана. Тэхдээ ер нь бол яг одоо цагдаа руу л дайрч бна энэ юу вээ гэхээр хулгайч, луйварчин, зандалчингууд хуулийг гууль болгох өөрсдөдөө боломж хайсан, өш санасан үйлдэл харагдаж бнадаа инээдтэй юм

  • Г
    ган-очир

    Би эхнэрээ зодож хүчирхийлдэг байсан ч та нарт хамаатай юу

  • И
    Иргэн

    Яагаал ор үндэсгүй худал мэдээлэл тараагаад байгаан бэ энэ сайтууд

  • И
    Иргэн

    Ган-Очирын бүх мэдээлэл хуурамч

  • B
    Boldoo

    ene Gan-Ochir gedeg buzrin erin orontsog hudla hulgai shaj luiwar hij amidarch bga n bagdad odo bur hagalan butargah ajilru orson u ain eli balai mal min chini yariad bsan har mashinig kakerdchih tim hemjeni komputerin medlegtei hin mongold bhgui teged ch ter mashin chin uuger tollogin mashin harin todorhoi erh medeltei humu ter tin der n ajildag yum yuga medehgui har mal im yuma ch medehgui bj umhi amanda orsono shaj humusin tolgoig ergulj amarhan amidrah sanatai mu shimegch

  • И
    Иргэн

    Ган-Очир болио

  • S
    Soko

    Ene met uleeh yumaa olj ydsan yumnuud ingej l taarna. Uuruu heregt hutgaldaad gadaad ruu zugtsan, tendee ochood bas hereg hiigeed shorond orsin geezdee. Zovlogoo daahgu bj haa holoos uleegeestei. Bolij uz huvantsar ylaa gan-ochir !!!

  • З
    зочин

    Цагдааг оролдох гээд их л үзэх юм даа наад ганочир чинь

  • З
    Зочин

    Shaa