Зөвшөөрөлгүй барьсан гүүрийг буулгаж, орц гарцыг чөлөөлжээ

Нийгэм
UBn teamУнших: 1 мин
30
legacy:yarmagiin guur neelt/0122.jpg

Хан-Уул дүүргийн, 3 дугаар хороо, Яармагаас Станцын замыг холбосон шинэ гүүрний баруун талд зөвшөөрөлгүй барьсан гүүрийг буулгаж орц гарцыг чөлөөлжээ. Энэ талаар ГУББГ-ын Лаг талбайн техникч Ц.Батбаатар “Зөвшөөрөлгүй барьсан гүүрний орц, гарцаас үүдэн голын сувагчлалд өөрчлөлт орж, шар усны үерийн эрсдэл нэмэгдэж байна. Энэ мэт зөвшөөрөлгүй газар барилга байгууламж барьснаар голын сувагчлалын зарцуулалт багасаж, зуны улиралд айл өрх болон аж ахуйн нэгжүүд үерийн эрсдэлд өртөх магадлал ихэсдэг. Иймд бид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж зөвшөөрөлгүй барьсан орц, гарцыг чөлөөлөх үйл ажиллагаа явуулж байна” гэлээ.

Зөвшөөрөлгүй гүүр барьсан аж ахуйн нэгжид шаардлага хүргүүлсэн бөгөөд албан шаардлагыг биелүүлээгүй учир болзошгүй эрсдэлээс сэргийлж, гүүрийг яаралтай албадан чөлөөлж байна.

legacy:yarmagiin guur neelt/023.jpg legacy:yarmagiin guur neelt/022.jpg
tenx-hd
Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Хайран гүүр асар их зардал.Төр өөрөө юу ч хиихгүй.хиихээрээ асар өндөр зардалтай жижиг удаан насгүй.мөнгө идэж цавчсан хулхи юм хийдэг

  • У
    Улаанбаатар

    Мото буудлагын хажууд хан уул 3р хороонд бохирын худаг дээр дугуй зардаг нэг дэлгүүртэй компани 2 давхар байшин хулгайгаар барьсан шүү. Одоо хоёрдох байшингаа бохирын хуучин худаг дээр барьж байна

  • З
    Зочин

    Zushuurulgvi gehiin naanchin bgaa ail bolood alban baiguulguudiin ajilchid bolood orshin suugchid oroh garah gazar bhgui bsan bizdee uursduu bariad ugchihgvi bsan ym bj odoo gvvr barchiad nuguu gvvriig zuwshuurulgvi ntr gej gene zvgeer ter gvvriig buuulgalaa gene biz dee svr shaahiimaa piz kuudchin