Хөвсгөл нуурын мөс цөмөрч суудлын автомашин живжээ

Нийгэм
Delgertsetseg
Унших: 1 мин
00
legacy:мөс хайлах/MPA PHOTO 2017-2393.jpg

Урин дулаан цаг ирж байгаа тул гол нууруудын мөс цөмрөх аюултай учраас аль болох зорчихгүй байхыг онцгой байдлын газраас сэрэмжлүүлсээр байна. Харамсалтай нь, Хөвсгөлд хоёр хүн мөсөн дээгүүр зорчих үеэр амь насаа алдсан тохиолдол гарсан.

Мөн өчигдөр Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр зорчиж явсан суудлын автомашин нуурын мөс цөмөрч живсэн дуудлага өчигдөр өглөө 06:40 цагт онцгой байдлын газарт бүртгэгджээ. Энэ дагуу онцгой байдлын албан хаагчид очиж “HONDA CR-V” загварын суудлын автомашин живсэн байсныг таван ажиллаж татан гаргаж, иргэн Г-д хүлээлгэн өгсөн байна.