Найз охиноо 13 цагийн турш зодож, цагдан хоригдож буй Ж-ийн хэргийг хар тамхитай тэмцэх газар шалгаж байна

Нийгэм
Sosorburam
Унших: 1 мин
20
legacy:TSEG/357FC52E-170E-DD1F-506D-A4ADA171E8DF.jpg

2025 оны нэгдүгээр сард цахим орчинд найз залуудаа 13 цагийн турш зодуулж, бие махбодь болоод сэтгэлзүйн хувьд хүчирхийлэлд өртсөн эмэгтэй пост бичсэн байдаг. Тэгвэл уг хэрэгт холбогдон шалгагдаж буй Ж-ийн хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн газраас ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газарт шилжүүлжээ.

Хэргийг эргэн сануулахад, цагдаагийн байгууллагад 2024 оны аравдугаар сарын 28-ны өдөр "Манай дүүг найз залуу нь зодсон байна" гэх дуудлага мэдээллийг ирүүлсэн. Дуудлага мэдээллийн дагуу нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагаас хойшлуулашгүй ажиллагааг явуулж, холбогдогч Ж гэгчийг Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс баривчлан иргэн Э-н биед халдсан, амь насанд заналхийлсэн зэрэг үйлдлүүдэд Эрүүгийн хэрэг үүсгэж, иргэн Ж-д 2024 оны арвдугаар сарын 30-ны өдөр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсан байдаг.

Ж нь цагдан хоригдсон хэвээр байгаа юм.