Ч.Отгонтуяа цэвэр ялалт байгуулж, хагас шигшээд шалгарлаа

Нийгэм
Sosorburam
Унших: 1 мин
00
legacy:22255587/487439478_1126518472611539_6414676434909717885_n (1).jpg
legacy:х/NewFolder/бөх.jpg

Чөлөөт бөхийн Азийн АШТ-ий эмэгтэй бөхийн тэмцээн болж байна. Эмэгтэйчүүдийн 53 кг-д зодоглож буй манай бөх Ч.Отгонтуяа эхний барилдаанаа эзэн орны бөх Ноура Муссаллам Тааибиний эсрэг хийлээ.

Энэ барилдаанд Ч.Отгонтуяа өрсөлдөгчөө даралтаар цэвэр ялж, хагас шигшээд шалгараад байна.

Одоо тэрбээр БНАСАУ-ын бөх, “Парис-2024” олимпын хүрэл медальт Чо Хю Гёны эсрэг барилдах болно. Харин 57 кг-ын Х.Болортуяа хоёр дахь барилдаандаа Ази тивийн аварга, U-23 насны дэлхийн аварга Японы Сара Натамид 11:0-ээр дийлдэв. Япон бөх хагас шигшээгийн учраагаа ялж, финалд шалгарвал Х.Болортуяа дагаж барилдах болно.