Т.Энхжин шөвгийн 4-т үлдэв

Нийгэм
Sosorburam
Унших: 1 мин
00
legacy:2025/03/чөлөөт.jpg

Чөлөөт бөхийн Азийн АШТ-ий эмэгтэй бөхийн тэмцээн болж байна.

Эмэгтэйчүүдийн 65 кг-д хүч сорьж буй манай бөх Т.Энхжин шөвгийн 8-д БНСУ-ын бөх Бак Жеон Гаэ-г даралтаар цэвэр ялж, хагас шигшээд шалгарлаа.

Манай бөх барилдаанд 4:0-ээр илүүрхэж яваад даралтад оруулж, ялалт байгуулсан юм.

Одоо Т.Энхжин Узбекистаны Шахзода Алланязоватай барилдах болно. Т.Энхжин өнгөрсөн жилийн тивийн аваргаас мөнгөн медаль хүртэж байсан билээ.