Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Т.Энхжин Ази тивийн аваргын финалд шалгарлаа
00

Чөлөөт бөхийн Азийн АШТ-ий эмэгтэйчүүдийн 65 кг-д Монголын бөх Түвшинжаргалын Энхжин аваргын алтан медалийн төлөө барилдахаар шалгарлаа.
Тэрбээр хагас шигшээд Узбекистаны Шахзода Алланязоваг даралтаар цэвэр ялсан юм. Барилдааны явцад Т.Энхжин 4:0-ээр тэргүүлж яваад даралтад оруулан ялалт байгуулсан.
Одоо манай бөх аваргын төлөө БНХАУ, Японы бөхчүүдийн ялсантай нь хүч сорих болно.
Медалийн төлөөх барилдаанууд орой 23 цагаас эхлэх юм.



