УДШ: ИЗНН-ын дүрмийн өөрчлөлтийг бүртгэхээс татгалзав

Нийгэм
Delgertsetseg
Унших: 1 мин
30
legacy:2025/12/38/NewFolder1/shuukh1.jpg

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан өчигдөр боллоо. Хуралдаанаар, Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23 дахь заалтыг тайлбарлах тухай тогтоолын төслийг хэлэлцэж, хойшлуулахаар тогтов.

Түүнчлэн Эрүүгийн хэргийн танхимаас эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагааг зохицуулсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт нэмэлт өөрчлөлт оруулах саналыг хууль санаачлагчид хүргүүлэх, мөн Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 13 дугаартай тогтоолоор баталсан “Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шүүх хуралдааны дэг, журам”-д нэмэлт өөрчлөлт оруулах тухай саналыг хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 5 дахь хэсгийг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах нь зүйтэй гэж үзлээ.

Мөн Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлээс ирүүлсэн Гэр бүлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төслийг хэлэлцэж, санал хүргүүлэхээр тогтов.

Хуралдаанаар үргэлжлүүлэн Иргэний зориг ногоон намаас ирүүлсэн дүрмийн өөрчлөлтийг бүртгүүлэх тухай өргөдөл, Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн намаас ирүүлсэн намын нэрийг өөрчлөх болон дүрмийн өөрчлөлтийг бүртгүүлэх тухай өргөдлийг тус тус хэлэлцэж, хуулийн шаардлага хангаагүй гэсэн үндэслэлээр бүртгэхээс татгалзлаа.

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • D
    DR. ADITYA

    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

  • Т
    Төмөр

    Монгол Улсын дээд шүүхэд баярлаж байнаа.Иргэний зориг нам мэт алиа салбадай наманцартай хатуу ХУУЛЫн дагуу харьцах нь маш зөвөө.төрийн дээд байгууллагад эрдэм мэдлэгтэй эх орон ард түмнийхээ төлөө үнэн хүмүүсийг улсын их хуралд дэвшүүлэх байтал Нара гэх элий балай хүүхнийг гишүүн болгож төр доромжилсон ийм наманцар уг нь Монгол улсад хэрэггүй л дээ.

  • З
    Зочин

    Nomingiin bayrsaihanii naiz nymdavaa er emgui hogiin hulgaich guuiramch shorongiin horidol