Техникийн спирт, нэр хаяг тодорхойгүй архи ууж болохгүйг анхаарууллаа

Нийгэм
Delgertsetseg
Унших: 1 мин
00
legacy:Arhi/3ba8c1f7-6339-46c6-878c-590dd2ffc914.jpg

Дөрвөн хоног дараалан архи уусан 56 настай иргэн хордлогод орж нас барсан хэрэг сар гаруйн өмнө /2025.02.28/ гарч байв. Иймд архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг сэрэмжлүүлсээр байгаа.

Мөн нэр хаяг нь тодорхойгүй хуурамч архи болон техникийн спирт ууж болохгүйг Нийгмийг эрүүл мэндийн төвөөс анхаарууллаа. Тус газраас техникийн спирт нь этилийн спиртээс өнгө, үнэрийн хувьд ялгаагүй, 30-100 грамм нь үхлийн тун болохыг сануулав.