Шөнийн автобусны тоог нэмжээ

Нийгэм
Delgertsetseg
Унших: 1 мин
10
legacy:avtobus/niitiin t.png

Нийтийн тээврийн автобус 105 чиглэлд үйлчилгээнд гарч буй. Өдөрт дунджаар 1130 орчим автобус иргэдэд үйлчилж байгаа бол 22:00 цагаас хойш гурван чиглэлд нийтийн тээвэр явж байсан бол энэ тоог нэмэгдүүлжээ. Тодруулбал, Нийтийн тээврийн бодлогын газрын мэдээлснээр, өнгөрсөн Баасан гарагаас эхэлж зургаан автобус шөнийн тээвэрт явж байна.