Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Монголын баг 3х3 сагсан бөмбөгийн АШТ-ий эхний хэсэгт Сингапурын шигшээ багийг хожлоо
00

Монголын баг 3х3 сагсан бөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээний хэсгийн эхний тоглолтод Сингапурын шигшээ багийг хожлоо. Хэсгийн сүүлийн тоглолтоо 20:35 цагаас Хонгконгийн шигшээ багийн эсрэг хийнэ.
Сингапур улсад энэ сарын 26-30-ны хооронд зохиогдож буй 3х3 Азийн аварга шалгаруулах тэмцээн нь найм дахь удаагаа зохиогдож байгаа ба, тус улсад дөрөв дэх жилдээ болж байгаа юм.



