ЦЕГ: Нас барсан иргэнд архины хордлогын нөлөөлөл байгаа эсэхийг шалгаж байна

Нийгэм
Delgertsetseg
Унших: 1 мин
30
legacy:TSEG/Tsagdaa.jpg
legacy:TSEG/Tsagdaa copy copy.jpg

Багануур дүүрэгт зургаан хүн метилийн спиртэд хордож хоёр нь нас барсан харамсалтай хэрэг гарсан. Энэ талаар Цагдаагийн байгууллагаас өгсөн мэдэллээр энэ сарын 28-ны өдрийн 13:00 цагийн орчимд " Багануур дүүргийн 1 хороо Эрүүл мэндийн төвд хордлогонд орсон байж болзошгүй 2 хүн ирээд 1 иргэн нь нас барсан" гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Одоогийн байдлаар нэг иргэн эмнэлэгт нас барсан, нэг иргэн эмнэлгийн байгууллагын тусламж авсан бөгөөд эмнэлгийн хяналтад байна. Шалгалтаар иргэний нас барсан шалтгаан, хордлогын нөлөөлөл байгаа эсэх, бусад нотловол зохих байдлыг тогтоохоор шалгалтыг үргэлжүүүлж байна.