Хятадтай хиллэдэг нүүрс тээврийн том боомтууд энэ сарын 4-нд түр хаана

Нийгэм
Delgertsetseg
Унших: 1 мин
00
legacy:erdenestavantolgoi/Nuurs teewer 1.jpg

Хилийн боомтуудын 2025 оны дөрөвдүгээр сард ажиллах болон түр хаах өдрүүдийн цагийн хуваарийг Хил хамгаалах байгууллагаас мэдээллээ. Дөрөвдүгээр сарын 4-ний өдөр /БНХАУ-ын ханш нээх баяр/ Бургастай, Шивээхүрэн, Гашуунсухайт, Ханги, Замын-Үүд, Бичигт, Сүмбэр, Баянхошуу, Хавирга боомт түр хаана. Мөн дөрөвдүгээр сарын 28, 29, 30-ны өдөр Ульхан боомт түр хаана.