МАРГААШ: Улаанбаатарт 2 хэм дулаан, үүлшинэ

Нийгэм
Myagmarsuren
Унших: 1 мин
00
legacy:2025/09/tsagagaar/namar/DJI_0126.jpg

2025 оны 04-р сарын 02-ны 20 цагаас 2025 оны 04-р сарын 03-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэж байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй, өдөртөө ялимгүй хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -5…-7 градус, бусад хэсгээр 0…-2 градус хүйтэн, өдөртөө сэрүүсэж +1…+3 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө -3…-5 градус хүйтэн, өдөртөө сэрүүсэж +4…+6 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө ялимгүй хур тунадас орно Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө -5…-7 градус хүйтэн, өдөртөө сэрүүсэж 0…+2 градус дулаан байна.