Х.Нямбаатар: Орц, гарц нээх шаардлагатай байршлууд, эвдэрсэн машин, хашаа, хайс зэргийг бүртгэж шийдвэрлэнэ

Нийгэм
Sosorburam
Унших: 1 мин
50
legacy:a/ням.jpg

Хотын дарга Х.Нямбаатар:

-Нийслэлд иргэдтэйгээ хамгийн ойр ажилладаг төрийн анхан шатны нэгж болох 204 хороо бий. Өнөөдөр дүүргүүдийн Засаг дарга нар болон хороодын Засаг дарга нартай уулзаж, санал, хүсэлтийг нь сонсож, шийдлээ ярилцлаа. Хороодын Засаг дарга нар хаана аль гудамжинд ямар орц, гарц хаалттай байгаа, аль шон дээрх гэрэл гэмтэлтэй байгаа, аль хэсгийн явган зам ундуй сундуй байгааг хамгийн сайн мэддэг улс.

Тэр ч утгаараа орц, гарц нээх шаардлагатай байршлууд, гудамж талбайд удаан хугацаанд байрлуулсан эвдэрсэн машинууд, хур хог, эвдэрсэн хашаа, хайс зэргийг бүртгэж, нэн яаралтай холбогдох газруудад уламжилж, шийдвэрлүүлэх талаас нь ажиллахыг үүрэг болголоо. Эдгээр ажлуудыг нэгэн зэрэг эхлүүлж, түргэн хугацаанд шийдвэрлэх боломжтой.

Цаашид дүүрэг, хороодын Засаг дарга нартай сар бүр тогтмол уулзаж, ажлын хэрэгжилтийг дүгнэж, шинэ санал санаачилгуудыг дэмжин ажиллах болно.

Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • M
    Megawatt Icon "Z"

    Mash sain ajillaj b.

  • З
    Зочин

    зөв шүү

  • D
    DR. ADITYA

    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

  • З
    Зочин

    Хотын дарга энэ жилээс овоо зөв ажлаа хийдэг болж байна яг юу хийсэн нь мэдэгдэхгүй ажилсаг царайлаад байсан

  • З
    Зочин

    Иргэдийн граш, контейнрерийг зөвшөөрөлгүй нэрээр буулгаж, сүйдлэхээ болих хэрэгтэй. Өндөр хөгжилтэй ардчилсан улсуудад иргэдийн грашийг төрөөс нөхөн төлбөр өгөх, давхар граш байгуулах замаар дэмждэг. Ер нь зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй гээд буулгаад сүйтгэдэггүй. Манайд дарангуйлагч нар өөрсдөө авилгалаар зөвшөөрөл өгдөг учраас авилгалыг дийлэхгүй иргэдийг зөвшөөрөлгүй гэх нэрээр буулгадаг.