Т.Мөнхсайхан: Эмч нарын нэр төр, цаашлаад биед халдах байдал газар авч эхэлснийг хуулиар зохицуулдаг болно

Нийгэм
Sosorburam
Унших: 1 мин
50
legacy:2025/04/мөнх.jpg

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан эрүүл мэндийн салбарт хийгдэж буй бодлогуудын хэрэгжилтэд эмч нарын саналыг сонсох, эмч нарын асуултад шийдвэр гаргах түвшний шууд хариулт өгөх зорилготой “Эмчээ Сонсъё” өглөөний уулзалтыг 6 өдөр зохион байгуулж дууслаа. Тус уулзалтыг танхим болон цахим байдлаар зохион байгуулж 800 орчим эмч нартай нүүр тулсан уулзалт хийлээ. Эмч нарын зүгээс даатгалын санхүүжилт, цалингийн асуудал, эмч нар ажлын байрандаа иргэд үйлчлүүлэгчдийн дарамтад өртөх, зураг видео авах байдлаар нэр хүндэд нь халдах байдал нэмэгдэж буйг учирлаж байв.

Харин Эрүүл мэндийн сайд “Эмч нарын цалин тодорхой хувиар сүүлийн 4 жилд нэмэгдэж байгаа, хойшид ч нэмэгдэнэ. ЭМДС-ийн өрийг барагдуулж үүсээд байгаа санхүүгийн асуудлыг бүрэн шийдвэрлэхээр ажиллаж байна. “Эрүүл мэндийн салбарын эрх зүйн орчныг сайжруулах”, “Эрүүл мэндийн даатгалын сангийн тухай” хуулиудыг намрын чуулганаар оруулахаар хүлээгдэж байна.

Эмч нарын нэр төрд халдах, цаашлаад биед халдах байдал ч газар авч байгааг хуулиар зохицуулдаг болно. Цаашид эмч эмнэлгийн мэргэжилтний эрх зүйн байдал, нийгмийн асуудал, эрүүл мэнд боловсролд илүү анхаарсан бодлого хэрэгжүүлж ажиллана” гэдгийг онцлов.

Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин2025/04/04

    ЭМЯ нь "Нэг тогооноос хоол иддэг" гэж эмч ажилчдаа хамгаалж байгаа бол эмчлүүлэгчийн эрхийг хамгаалсан тусгай байгууллагатай болох хэрэгтэй. Ер нь эмч нарын буруутай үйлдлээс болж эмчилж болох өвчнөөр 6000 хүн амь насаа алдсан гэсэн судалгаа байдаг. Тэгэхээр 6000 эмч хариуцлага хүлээсэн үү ?! 90 оноос хойш ЭМ-ийн салбар чинь 45 оны Японы Квантуны армийн террорист эмч нараас ялгаагүй олон хүний амиар тоглож байгаа.

  • З
    Зочин2025/04/04

    Haana tegeed emch nariig zohiod bsiin harin ch emch nariig tsaraichlaad suuj bdag shte. Gar or geel humuusee daramtlaal suuj bdagshte

  • З
    Зочин2025/04/04

    Сайд байж ганцхан эмч нарын төлөө ажиллаад байх уу хамгийн тэвчээр ухамсартай хүн эмчийн ажлыг хийнэ

  • З
    Зочин2025/04/04

    Эмч нарыг заамдах сувилагч охидуудыг цохих зэрэг үзэгдэл байнга байдаг

    • З
      Зочин2025/04/04

      Ажлаа хийж мэдэхгүй орон тооны бөглөөсүүдийг цохиж болно.