Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлт 80 хувьтай үргэлжилж байна

Нийгэм
Delgertsetseg
Унших: 1 мин
10
legacy:gazar olgolt/gazar2.jpg

Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлт 80 гаруй хувьтай үргэлжилж байна. Газар чөлөөлсөн иргэдийн хашаа байшинг буулгах, барилгын үлдэгдэл хог хаягдлыг цэвэрлэх ажил шат дараатай үргэлжилж байгааг Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Мандуул мэдээлэв.

Тэрбээр газар чөлөөлөлтийн явц, тулгамдаж буй асуудал нөхцөл байдалтай танилцсан байна. Ингээд газар чөлөөлөлтийн дараах чухал асуудал болох нүхэн жорлонгуудыг түр хашаа босгож ариутгалын бодис ашиглах ухаж гаргах замаар аюулгүй байдлын ханган ажиллуулахаар болжээ. Учир нь нүхэн жорлонгуудыг шууд булах нь хөрсний бохирдол, халдварт өвчин гарах, ундны усны эх үүсвэрт сөрөг нөлөө үзүүлэх өндөр эрсдэлтэй.

legacy:gazar olgolt/gazar.jpg legacy:gazar olgolt/gazr3.jpg