Улаанбурхан өвчний халдвар тархаж, хоногт 19 шинэ тохиолдлоор бүртгэгдлээ

Нийгэм
Myagmarsuren
Унших: 1 мин
00
legacy:ХӨСҮТ/mpaphoto202100825_700x480.jpg

Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол өнгөрсөн 24 цагийн дотор 19 шинэ тохиолдлоор нэмэгдэж, нийт 387 тохиолдол бүртгэгдээд байна.

Үүнээс эмнэлэгт 118 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бол сэжигтэй 35 хүн хянагдаж, өвчилсөн хүмүүсийн ойрын хавьтлаар 9606 хүн бүртгэгдээд байгаа талаар ХӨСҮТ-ээс мэдээллээ.

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн Ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтой юм.

legacy:ХӨСҮТ/489368535_1133318325263920_8441704872585615571_n.jpg