О.Энхбаатар: Өвөр гүнтийн замыг шинэчлэхээр гурван удаа тендер зарласан боловч ААН-үүд оролцоогүй

Нийгэм
Delgertsetseg
Унших: 1 мин
20
legacy:yarmag zam/13.jpg

Энэ онд нийслэлийн хэмжээнд 36 байршилд 74 км авто замыг засаж, шинэчилнэ. Энэ хүрээнд нийслэлийн гол гудамж, замуудыг засаж, шинэчлэх юм. Тухайлбал, Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны өргөн чөлөө зэрэг олон жилийн насжилттай гол гудамж, замуудыг засна.

Мөн 2014 онд ашиглалтад оруулсан Өвөр гүнтийн 5 км замыг шинэчилнэ. Тодруулбал, тус замын нүхэн эвдрэл, үерийн шуудууг сэргээх, тэмдэг, тэмдэглэгээ хийх зэрэг ажлыг жил бүр хийдэг. Харин энэ жил тус замд их засвар хийнэ гэдгийг НХЗГ-ын Засвар арчлалтын хяналтын хэлтсийн дарга О.Энхбаатар хэллээ.

legacy:zam/663.jpg

Тэрбээр “Өвөр гүнтийн замыг шинэчлэх замын жагсаалтад оруулж, их засварын ажлын тендерийг гурван удаа зарласан. Гэвч оролцогч байхгүйн улмаас одоог хүртэл гүйцэтгэгч нь шалгараагүй байна. Энэ зам нь хаврын шар усны үер, уруйн үер болон иргэд, аж ахуйн нэгжийн зөвшөөрөлгүй орц, гарц гарган үерийн шуудууг таглах зэрэг үйлдлээс болж байнга эвдэрдэг. Энэ жил мөн шинэчлэхээр дөрөв дэх удаагийн тендерийг зарлаад байна” гэлээ.

legacy:zam/224.jpg legacy:zam/225.jpg legacy:zam/12.jpg
Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • И
    Иргэн2025/04/07

    Өвөр гүнтийн замыг аль нэг боломжтой талруугаа ус нь зайлуулагдаж байхаар хийх хэрэгтэй. Хуучин замыг хоёр талдаа бордур, явган хүний замтай хийсэн нь бороо цасны ус урсдаг гол (зам нь) болдог байгаа нь угын нимгэн чанаргүй зам жил бүр эвдэрдэг юм. Зам дээр ус тогтоохгүй байх тал дээр л хийх хэрэгтэй. Уулын зам ямар стандарттай байдаг вэ. Түүгээр нь хийгээд өгөөчээ. Нэг санй зам тавихгүй бол хуучин тавьсан зам хийсэн жилээсээл жил бүр засвар хийсээр маш их зардал гаргалаа. Холбогдох нөхөд анхаарах хэрэгтэй.

  • З
    Зочин2025/04/07

    Байгаа бордюрыг шинээр солих тендерт бол оролцоно шүү. Ашигтай.