“Ховд Вестрен” багийн эзэн Б.Тамир: Хэрэв Ц.Анандбазар МХБХ-ны Ерөнхийлөгчөөр сонгогдвол бүх тамирчид жагсана

Нийгэм
Sosorburam
Унших: 1 мин
10
legacy:2025/04/Khol.jpg

“Ховд Вестрен” багийн эзэн Б.Тамир өнөөдөр мэдээлэл хийлээ. Азийн хөлбөмбөгийн холбооны дэд Ерөнхийлөгч асан, УИХ-ын гишүүн А.Ганбаатарын хөлбөмбөгийн "Арвис" клубээс УИХ-ын гишүүн асан Ц.Анандбазарыг МХБХ-ны Ерөнхийлөгчид нэр дэвшүүлжээ.

Уг нь сонгуулийн дүрэмдээ "Нэр дэвшигч нь дөрвөн жилийн туршид хөлбөмбөгт ямарваа нэгэн байдлаар оролцоотой байх ёстой" гэж заажээ. Гэтэл Ц.Анандбазарыг МХБХ-нд нэг ч хувь нэмэр оруулаагүй байтал нэр дэвшигчээр бүртгэсэнд гомдолтой байгаа аж. Түүнчлэн Б.Тамир нь МХБ-ны удирдах зөвлөлд нэрээ дэвшүүлсэн ч түүний хүсэлтийг хүлээн авахаас татгалзжээ.