Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Улаанбаатар Хөххотыг холбосон TIR шугам ашиглалтад орлоо
00

Монгол Улс, БНХАУ-ын “Бүс ба зам” санаачилгын хүрээнд Улаанбаатар болон Хөххотыг холбосон олон улсын автотээврийн TIR шугам ашиглалтад оржээ.
Манай улсын хувьд энэ оны нэгдүгээр сард TIR-EPD, TIR ачаа тээврийн урьдчилсан мэдээллийн систем, ногоон зам зэргийг нэвтрүүлснээр хуурай газраар холбогдох боломж нэмэгдсэн юм.
Далайд гарцгүй улс орнуудын хувьд дамжин өнгөрөх тээврийн саадыг арилгаж, тээвэрлэлтийн хугацааг богиносгох нь TIR системийн онцлог бөгөөд уг шугаман маршрутад Улаанбаатар-Хөххот холбогдсон аж. Ингэснээр тээврийн хэрэгсэл болон ачаа шилжүүлэх шаардлагагүй, шууд нэг шугамаар хил нэвтрэх боломжтой болж байгаа юм.



