Зам, тээврийн яамны газрын дарга нарыг гадагшаа томилолтоор явах, чөлөө хүсэхийг хоригложээ

Нийгэм
Delgertsetseg
Унших: 1 мин
60
legacy:darhanii zam/darganar.jpg

Зам, тээврийн яамны газрын дарга нарыг гадагшаа томилолтоор явах, чөлөө хүсэхийг салбарын сайд Б.Дэлгэрсайхан хоригложээ. Учир нь, энэ жил олон том бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхтэй холбоотой ийм үүрэг даалгавар өгсөн байна. Ингэхдээ газар хэлтэс, харьяа байгууллагуудын удирдлагууд, алба хаагчдыг ажлаа эрчимжүүлж, хичээл зүтгэлтэй, санаачлагатай ажиллахыг онцгойлон анхааруулжээ.

Мөн яамны газар хэлтэс, харьяа байгууллагуудын удирдлагууд, алба хаагчдыг ажлаа эрчимжүүлж, хичээл зүтгэлтэй, санаачлагатай ажиллахыг онцгойлон анхааруулжээ. Өнөөдөр болсон Зам, тээврийн сайдын шуурхай хуралдааны үеэр дээрх шийдвэрийг гаргасан бөгөөд шуурхай хуралдаанаас өгөгдсөн үүрэг даалгаврын биелэлт удаашралтай байгааг шүүмжилжээ. Мөн хуралдаанаар авто зам, төмөр зам, агаарын тээврийн салбарт хэрэгжих томоохон төслүүдийг цаг хугацаанд нь эхлүүлэх, цаг үеийн тулгамдаж буй зарим асуудлыг хэлэлцэж, ахиц дэвшил гаргаж ажиллахыг үүрэг болгосон байна.

Хуваалцах:60

СЭТГЭГДЭЛ (6)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • T
    Taivan2025/04/14

    Нийслэлийн авто замын хөгжлийн газар-ийнхаа ажлыг сайжруулах хэрэгтэй.

  • Z
    Zochin2025/04/13

    Маш зөв. Ажлаа хийхгүй байж энэ тэрүүгээр явж юу хийхэв. Ажлаа хийдэг байсан бол бид аль хэдийн хөгжихгүй юу. Тэгээд ч гадаадад юу хийнэ гэж явах вэ.

  • Х
    Ха ха ха2025/04/09

    Ер нь гадаад явдаг ажил чинь гадаад яамныхны хийдэг ажил шүү дээ. Хийх ёстой ажлаа л хиймээр гэж...

  • Х
    Хулгайчид !!!2025/04/07

    Хүний нүүр харж чадахгүй нүүрээ нуусан хулгайч авгай чинь ИНЕГ-ын даргаас хусагдсан Мөнхтуяа. ИНЕГ-ын хуурамч даргаар сая томилогдсон, үзэг барьж дүр эсгэсэн үрчгэр залууг Учралын долдой Төрбаяр гэдэг. Нисэхийн боловсролгүй бөгс долоогч нар Монголын нисэхийг хөгжүүлж чадах уу ??? Хулгайч дарга нартайгаа адилхан ИНЕГ-ын мөнгийг л хусаж чадахаас өөр ямар ч чадваргүй ТӨРБААСтангуудыг Сайд нь зайлуулаагүй цагт Нисэх БУДАА шүү !!!

  • И
    Иргэн Бат2025/04/07

    Ёстой зөв. Дургүйг нь халаад явчих асуудалгүй.

  • Z
    zochin2025/04/07

    зөвө. ганц зам тээвэрч биш, бүх хэлтэсийг хорь, ямар үр дүнгүй компануудаар даалгаал явна. төрийн өмчит нэртэй мөнгө хийсэн гарууд ба. бүр сурсан