Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Дорнод аймагт хээрийн түймэр гарч 120 га талбай шатжээ
00

Дорнод аймагт хээрийн түймэр гарч, урьдчилсан байдлаар 120 га талбай шатсан байна. Онцгой байдлын газрын мэдээлснээр түймрийн дуудлага энэ сарын 6-ны өдөр Баянтүмэн сумын Хотонт багийн Цайдам нуур гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 8 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 10 км/ газар бүртгэгджээ.
Энэ дагуу аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Баянтүмэн сумын Засаг даргын Тамгын газар, Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд хээрийн гал түймрийг унтраахаар ажиллаж 22:00 цагт цурамд оруулан, өчигдөр 14:30 цагт бүрэн унтраасан байна.


