Ачаалалтай уулзваруудыг дахин төлөвлөх, шинэчлэхэд Жайка ОУБ-тай хамтран ажиллах талаар санал солилцов

Нийгэм
Sosorburam
Унших: 1 мин
20
legacy:2025/04/ach.jpg

НИТХ-ын дарга А.Баяр, Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай нар ЖАЙКА олон улсын байгууллагын Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Мияги Кэнсүкэг хүлээн авч уулзлаа.

НИТХ-ын дарга А.Баяр Баруун 4 замын уулзвар, Нарын гүүрний урд өгөөжийн уулзвар, Механик инженерийн сургуулийн уулзвар, Зүүн 4 замын уулзвар, Офицеруудын ордны тойргийг нүхэн болон гүүрэн гарцаар дахин төлөвлөх тооцоо судалгаа хийснээ танилцуулав. Энэхүү түгжрэлийг бууруулах богино хугацааны дэд бүтцийн ажилд хамтран ажиллах санал солилцлоо.

legacy:100ail2/ach2.jpg legacy:100ail2/ach3.jpg
Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Дүнжингаравын уулзвар там болсон шүү.Наранхүү Дүнжингаравын захынхаа баруун талд дахин зах барих гээд суурь ухаад цементэлсэн , үүнийг болиулахгүй бол ёстой Дүнжингаравын зам руу орох бүү хэл,зүүн тийш зорчдог бүх зам ,уулзвар/ Нарантуулын уулзвар гм/ тэг зогсолт болно шүү.Хотын дарга нар энд ирж харна уу?

  • З
    Зочин

    Шинэ тавьсан замууд нь бүгд уулварууддаа ачаалал нэмээд бгаа жишээ нь содон хорооллоос гэмтэл хүртэлх 3,9 км зам хорооллын замыг улам түгжрэлтэй болгоно 22оноос хойш хийж бгаа 3жил болоод байхад дуусаагүй богинохон зам