Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Чингэлтэй дүүрэгт эвдэрсэн, эзэнгүй, удаан хугацаанд зогссон тээврийн хэрэгслүүдийг зөөж байна
НийгэмUBn teamУнших: 1 мин
00

Нийтийн эзэмшлийн гудамж талбайд эзэнгүй хаягдсан автомашиныг зөөж хураах ажил үргэлжилж байна. Тухайлбал, Чингэлтэй дүүрэгт эвдэрсэн, эзэнгүй, удаан хугацаанд зогссон тээврийн хэрэгслүүдийг зөөвөрлөжээ. Тодруулбал, дүүргийн 10, 19, 8, 4 дүгээр хороонд нийт зургаан автомашиныг зөөн шилжүүлжээ. Байршилаар нь авч үзвэл,
10-р хороо, Дэнжийн 32 дугаар гудамжинд байрлах хоёр автомашин
19-р хороо, Тахилтын 1 замын хажууд зогссон автомашин
8-р хороо, Баруун тасган А-17 “Star” дэлгүүрийн гадна талд байрлах хоёр автомашин
4-р хороо, 30а байрны зүүн талд байрлах нэг автомашиныг тус тус эзэмшигчтэй нь холбогдож газрыг чөлөөлжээ.




