П.Батчулуун эмч ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байна

Нийгэм
Myagmarsuren
Унших: 1 мин
180
legacy:batchuluun emch/bachu.jpg

Эрүүл мэндийн яамны Эрүүл мэндийн Хөгжлийн төвийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны даргаар ажиллаж байсан П.Батчулууныг хүний эд эрхтнийг зөвшөөрөлгүй авсан үйлдэлд гэм буруутайд тооцож, шүүхээс 2.6 жилийн ял оноосон байдаг билээ.

Тэрбээр цагдан хорих 461-р ангид хоригдож байхдаа бие нь муудаж, хоёр ч удаа зүрхэндээ стент тавиулсан гэдэг бөгөөд одоогоор ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж буй аж.

Саяхан ШШГЕГ-ын дарга Б.Нандинболор хэвлэлд мэдээлэл өгөхдөө П.Батчулуун эмчийн биеийн байдлыг хянаж, эмчилгээ хийж байсан эмнэлгээс магадлал ирүүлсэн бөгөөд цаашид хэрхэх асуудлыг бид ярилцаж байна гэсэн юм. Мөн УИХ дахь Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд тэргүүтэй УИХ-ын зарим гишүүд өнгөрсөн хугацаанд хоёр удаа хоригдож буй ангид нь очиж биеийн байдлыг асууж, нөхцөл байдалтай танилцсан байдаг.

Сүүлд, П.Батчулуун эмч цагдан хорих 461-р ангид хоригдож байх хугацаандаа сүрьеэгийн халдвар авсан гэх мэдээлэл гарч байсан ч ШШГЕГ-аас ташаа мэдээлэл хэмээн албан ёсны мэдэгдэл гаргасан билээ.

Хуваалцах:180

СЭТГЭГДЭЛ (18)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Энэ хятад хүн үү

  • З
    Зочин

    Яг өнөөгийн нөхцөлд эрхтэн шилжүүлэн суулгах үйлдэл нь захиалгат аллага болж байгааг бид мэдэрч сууна.Олон ч хүнийг мунхруулж цааж нь харуулсан байх. Энэ хуулийн үйлчлэлийг 10жилээр зогсоох ёстой,Амь тасраагүй байхад амьдар нь эрхтэн салгаж авдаг байна.Эмчилж болох хүнийг зориуд муутгаж үхэл рүү түлхдэг байна.Энд хяналт хийх боломж хомс,хяналтын систем бүрдтэл хуулиа зог оо.

  • И
    Иргэн

    Эд эрхтэн тоногчдыг хатуу шийтгэх ёстой. Хүн машин биш шүү. Ёс суртахууны доройтол мөнгөний шуналд автсан эмч нэр зүүсэн энэ хэсэг араатаннууд хаанаас гараад ирэвээ. Анагаахын гэмгүй олон эмч нарын нэрийг бузарлаж гүйцлээ.

  • З
    Зочин

    Энэ муулаад байгаа нөхдүүд....мөнгө авч чадаагүй дээ....шээс нь гоожих гээд байгаа бололтой.....Үхсэн хүний эрхтэнг харамлаад ....үхэх нь ээ....та нарын бузар шуналд талийгаач чинь дээрээс хараад ичиж байгаа байх даа....Ямар их буян хийснийг дээр байгаа хүн л харж байгаа

  • З
    Зочин

    Одоо сулаач ээ

  • З
    Зочин

    Өөрөө донор болсон дээр

    • З
      Зочин

      Дуртайгаараа чи бол, чамд эрүүл шүд ч байхгүй, ялзарсан үхдэл биз

  • З
    Зочин

    Сүржин залилагч,Уйлж нэг,өвдөж нэг тэнэгтээд

  • У
    Уншигч

    Энэ эмчийн дайтай эмч бэлтгэхэд даруй 30 гаруй жилийн уйгагүй хөдөлмөр, ур чадвар, чин сэтгэл зүтгэл шаардагдах байх даа.

  • З
    зөвд ташуур

    ялаа дуустал хэвтэж эмчлүүл. хулгайч, луйварчид ял авахаараа эмнэлэгт хэвтэж, эрүүл мэндээрээ суллагддаг юм байна лээ. яадаг юм? сайн эмчлүүлж биеэ тэнхрүүл. гэхдээ ялын хугацаагаа дуустал хэвтээрэй. эрүүл энхийг хүсье

  • З
    Зөв хүн

    Одоо өөрөө донор болох хэрэгтэй шдээ. Муу амьд явахаар.

  • З
    Зохиолч Л. Пүрэвдорж

    Ямар ч хүн хууль шүүхийн өмнө бусадтай л адил тэгш эрхтэй. Гэмт хэрэг хийсэн л бол хуульд заасан ялыг эдлэх учиртай. Шүүхийн тайлбарыг харахад тун эвгүй л юм хийсэн гэсэн байсан шүү. Шудрага ёс л ялж байх ёстой.

  • З
    Зочин

    Ариунзаяа бүтэхгүй ээ. Ажил хийдэггүй барууны тэжээвэр .

  • З
    Зочин

    Яасан Хятад царайтай юм бэ

    • З
      Зочин

      Хурээнийхэн тов зуун нутгийхан бугд хятад шуу дээ. Тэр нь ямар хамаа байна аа. Хуний толоо сэтгэлтэй байвал

  • З
    Зочин

    Хөөрхий дөө энэ хүнийг буруу байдаг юм бол ерөнхийлөгч болон хохирогчийн ар гэрийнхэн уучлаад наранд гаргачихаач гэж гуйя!! Маш бие муутай олон түмний ерөөл, сэтгэлийн хатаараа л амьд явдаг хүн байна лээ!!!

  • У
    Уншигч

    Батчулуун эмчид эрүүл энхийг хүсьe.Алтан гартай эмч.

  • З
    Зочин

    Muu hulgaich