Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
1072 хувьцааны ногдол ашгаа хуримтлуулах тухай санал өнөөдөр хаагдана
80

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааны ногдол ашгийн үлдэгдэл болох 93499 төгрөгийг энэ сарын сүүлээр олгоно. Тэгвэл хувьцааны ногдол ашгийн үлдэгдэл мөнгийг хэрхэн авах тухай санал асуулга өнөөдөр хаагдах юм. Тодруулбал, иргэд Е-Mongolia аппликэйшнээр дамжуулан хувьцааны мөнгөө бэлнээр эсвэл Хөгжлийн санд хуримтлуулах, Хуримтлалын дансанд хадгалах сонголтын аль нэгд нь саналаа өгнө.
Иргэдийн өгсөн саналд үндэслэн дөрөвдүгээр сарын 10-16-ны өдрүүдэд баталгаажуулалт хийх юм байна. Үүний дараагаар буцаан олголтоо хуримтлуулах санал өгөөгүй хүмүүсийн мөнгийг харилцах данс руу нь шууд шилжүүлэх юм байна.



