Баянгол дүүргийн хэмжээнд зөвшөөрөлгүй байршуулсан 28 ТҮЦ-ийг нүүлгэжээ

Нийгэм
Sosorburam
Унших: 1 мин
10
legacy:2025/04/tu.jpg

Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан ТҮЦ-ийг нүүлгэлээ. Нийслэлийн Засаг даргын зөрчил арилгах захирамжийн хүрээнд Баянгол дүүргийн хэмжээнд зөвшөөрөлгүй байршуулсан 28 ТҮЦ-ийг нүүлгэж, орчны бохирдлыг цэвэрлэлээ. Тодруулбал,

4-р хороо, П.Жасрайн гудамж, 2-р байрны зүүн талд байрлах - 1

6-р хороо, 14А байрны баруун талд - 1

6-р хороо, “Gem mall” худалдааны төвийн зүүн талд автобусны буудал - 1

8-р хороо, Ард аюушийн өргөн чөлөө, Вэст супермаркетын ард талд - 1

13-р хороо, Хасбаатарын гудамж, Дархан нэхий - 1

13-р хороо, Ард аюушийн гудамж, Хишиг төвийн урд - 1

15-р хороо, “Байгаль эх” цогцолборын талбайд - 1

18-р хороо, Сентоза автобусны зам дагуу - 16

19-р хороо, 61-р байрны баруун талд - 2

30-р хороо, Энхтайваны өргөө чөлөө, АШУҮИС-ийн зүүн талд - 1

31-р хороо, ГССҮТ-ийн хойд талд байрлах,

Монос эмийн сангийн баруун талд - 2 ТҮЦ-ийг нүүлгээд байна.

Баянгол дүүргийн хэмжээнд зөвшөөрөлгүй байршуулсан 289 ТҮЦ байгаа бөгөөд тэдгээрийг нүүлгэх, орчны бохирдлыг цэвэрлэх ажил үргэлжилж байна.