ТОДРУУЛГА: “UB food” фестивалийг 1.6 тэрбумаар биш 600 сая төгрөгөөр зохион байгуулжээ

Нийгэм
Delgertsetseg
Унших: 1 мин 15 сек
60
legacy:ub food/2025/07.png

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санаачлан зохион байгуулж буй аялал жуулчлалыг нэмэгдүүлэх, олон орны хоолны соёлыг таниулах “UB food” фестивалийг 1.6 тэрбумаар зохион байгуулсан гэх мэдээлэл цацагдаад буй. Тэгвэл уг фестивалийг 600 сая төгрөгөөр зохион байгуулсан гэж НЗДТГ-ын дарга Д.Амгалан хэллээ. Тэрбээр "Нийслэлийн 2025 оны бодлогын баримт бичигт тусгаснаар аялал жуулчлалыг хөгжүүлэх бүтээгдэхүүн үйлчилгээ гаргаж иргэд, олон нийт олон улсад сурталчилан таниулж Монголд зочлох жуулчдын урсгалыг татах ёстой. Өнгөрсөн хугацаанд 10 жил хоолны өдөрлөгийг аялал жуулчлалын газар хариуцаж байсан. Энэ жил “UB food” фестивал арваннэгдэх жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд монголчуудад гудамжны хоол, тэр дундаа бусад улс орны хоолны соёлыг таниулах онцлогтой.

Узбек тогоочдыг авчирч, дөрвөн төрлийн хоолтой фестивалийг зохион байгуулахад олон нийтийн сүлжээнд цацагдсан шиг 1.6 тэрбум төгрөг биш 600 гаруй сая төгрөгийн зардал гарсан. Бид өдөрт 5000 хүнээр тооцож долоо хоног хоолоор иргэдэд үйлчлэхэд 175 сая орчим төгрөг нь эргээд нийтлэг үйлчилгээний газар буюу нийслэлийн хоол үйлдвэрлэл үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллагад төвлөрнө гэсэн тооцооллоор ажилласан.

Ерөнхиийдөө жуулчид Монголд ирээд л хөдөөг зорьдог. Харин нийслэлд брэнд болохоор жуулчдад үзүүлж харуулах зүйл их цөөхөн. Одоогоор бид Даншиг наадам, Хүрээ цам, хоолны өдөрлөг зэрэг цөөн нэрийн жуулчдад зориулсан соёл урлаг болон бусад үйл ажиллагааг зохион байгуулж байгаа юм" гэлээ. Түүний мэдээлснээр “UB food” фестивалийг зохион байгуулахад зарцуулсан 600 сая төгрөг нь зөвхөн асар барихад бус нийт 7 өдрийн арга хэмжээнд багтжээ.

Хуваалцах:60

СЭТГЭГДЭЛ (6)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин2025/04/11

    За хоолны шоу бол цаг үеэ болсон маш таатай арга хэмжээ болж байна. 600 сая гэдэг чинь яасан ч хямдхан юм. Магтууштай. Мэдээж зохион байгуулалтын хувьд сайжруулах бизээ. 200-300 хүн нэг цэг дээр цаг гаруй очерлох чинь бас л тавьлан юмаа. Миний бодлоор бол 5-6 цэг дээр хуваагдаад зогсвол зүгээр. За манай гандангийн гийдаа ч яахав дээ. Шөлтэй л юм даа гэхээс Оюун-Эрдэнийн хоолой шиг сулхан дамшиг байдаг шүү. Узбек плов ч өөр байна лээ. Монгол хоолны технологиор бол будаан нь жаахан зажлууртаймуу. Гэхдээ л шал өөр юмаа. Зохион байгуулалтан дээр дахин дахин анхаар. Дундаж Монгол хүн ийм хоолны фестивалыг ойлгохгүй. Хэдэн өлсгөлөн хүмүүс очерлоод зогсож байгаа харагдана. Гэвч дасаад ирэхээрээ өөр дуугарна. Сургаар нь уралдан гүйлдэнэ. Энэ бол соёл. Хоолны соёл. Цэнгээн. Гол нь чанартай, хүртээмжтэй байх ёстой. За тэр ураны эсрэг хэдэн өвөө эмээ нарыг холдуул аа. Ядаргаатай. Өөрсдөө юугаа ч мэдэхгүй. Оросуудын зааж өгсөн хэдэн үгээр солиороол явна. Огиудас хүргэж буйгаа мэдэхгүй. Бас хараана

  • З
    Зочин2025/04/11

    Нээрэн иргэд хэдэн мянгаараа энэ шоун дээр оччихоор ресторан, зоогийн газрынхны орлогод нөлөөлж байгаа юм байх л даа. Тэгээд л эзэд нь, томчууд нь ууртай байх шиг байна. Шоуны хувьд тун дажгүй шүү. Зохион байгуулалтыг сайжруулж улиралд 1-2 удаа явуулъя. Гандангий гийдаа жаахан тиймхэн. Хуушуур, бууз, цуйван хийе!

  • Z
    zochin2025/04/10

    Новшийн авилгачид бидний татварын мөнгийг гарын салаагаар урсгаж дууслаа. Илүү яаралтай зарцуулах зүйл зөндөө байхад.

  • И
    И2025/04/10

    Асраа 200 хүүхдийн цэцэрлэг барих хөрөнгөөр босгосноо яриач ! МАЛАА!

  • И
    Иргэн2025/04/10

    Хоолны сурталчилгаа хийхээр яана гэж өөрсдөө ч адилхан санаачлаад хийж болно доо узбек хоол адилхан л гоё ...хоол гоё хийх урлаг шүү дээ

  • Z
    Zochin2025/04/09

    Hoolnoos iluu uls oron ard tumenee bodoh heregtei daranguilaad tatwar nemeed heleh helehgui ugeer dairaad ard tumenee nohoinoos dor uzeed bgaa bolohoor tumenii durguitsel tuildaad hureed bgaag oilgoj chadahgui bgaa hotiin dargaa zailuul doloogood baih shaardlaga bhgui ajilaa hiij chadhgui bgaa ni ard tumenii nuden deer il tod bna um bol torgono bariwchilna amidraliig ni bolj ugwul doosh ni tataj ulnii bailgana iimees Nyambaatariig zailuulj chadah hund ni ajilaa ug