ХӨСҮТ: Улаанбурхан өвчний нийт 428 тохиолдол батлагдаж, хавьтлын тоо 10346-д хүрлээ

Нийгэм
Sosorburam
Унших: 1 мин
00
legacy:2025/10/bukh/MPAPHOTO2021008251.jpg

Улаанбурхан өвчний нөхцөл байдал, тархалтын талаар ХӨСҮТ-өөс мэдээлэл өглөө. /2025.04.10/-ны байдлаар тус өвчний батлагдсан тохиолдлын тоо 428-т хүрчээ. Үүнээс:

Эмнэлэгт эмчлүүлж байгаа 125,

Гэрээр эмчилгээ хийлгэж байгаа 4

Эдгэрсэн 299

Сэжигтэй 35

Хавьтал 10346 хүн байна.

Өвчлөлийн хувьд 10-14 насныхны дунд өндөр хувьтай хэвээр байна. Ихэвчлэн ЕБС-иудын дунд голомтлон халдварлаж байгаа тул халдвараас сэргийлэхийн тулд улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаж, өөрийгөө болон бусдыг хамгаалахыг ХӨСҮТ-өөс анхаарууллаа.